Vйлийн vр гэдэг хvн бvхэнд байдаг бєгєєд одоо цагт бие, хэл, сэтгэлээр хийж буй vйл хєдєлгєєн. Дэлхий дахинаа түгсэн нэрээр нь бол карма юм. Харин vйлийн vр нь хожим буюу єнгєрсєн цагт гарч ирдэг. Хvн бvхэн єєрийнхєє хийсэн vйл хєдлєлийн vр дагаврыг л хожим эдэлдэг.
Монголчууд олон мянган жилийн турш бурханы ном сургаалыг судалж, мэдсэний vндсэн дээр тvvнийг шvтэж, хувь хvн болоод ард иргэд ариун номын сэтгэл гэгээрэл, буянтай зам мєрєєр явж ирсэн тvvхтэй. Vйлийн vр гэдэг ойлголт нь зєвхєн бурханы шашин гэлтгvй бусад бvх зvйлд байгааг шинжлах ухааныхан ч мєн адил хэлсээр байгаа юм.
Сvvлийн vед ард тvмний дунд ёс бусын хулгай дээрэм, гэмт хэрэг, архидан согтуурах явдал, хvчирхийлэл, авлига, хээл хахууль, улс тєр болон бvх салбарт зvй бус, муу vйл vзэгдэл маш ихээр гарсаар байна. Энэ бvхэн эцсийн дvндээ єєрийнх нь хар толгой дээр ирдэггvй юмаа гэхэд vйлийн vрийн жамаар тэдний vр хvvхэд дээр заавал буудаг юм.
Тэгэхээр манайд зvй бусаар аашилж, хууль зєрчин байж ард тvмний мєнгєєр гараа угааж байгаа олон нийтийн vйлчлэгчдийн vйл ажиллагаа нь хэрээс хэтэрсэн нєхдvvд олон байна.
Тэд чинь ёстой авлига хээл хахууль, бузар булай vйлд дээд зэргээр мэргэшсэн хvмvvс дээ. Мєнгє гэхээр нvдээ ухахаас ч буцахгvй, бузар булай vйлдлээ хєшигний цаагуур бvгдийг хийж байгаа, мєн ард тvмний халаас руу гараа дvрж хэнэг ч vгvй та нарын сайн сайхны тєлєє улсаа хєгжvvлэх гээд явж байна гээд бvх сувгаар худлаа ярина.
Тєрд шургалсан нєхдvvд тєд удалгvй энэ тэнд хувийн хаус, vнэтэй машин, хувийн бизнес гээд хэрэгтэй бvхнээ маш хурдан ард тvмнээ хуурч байгаад хулгайлаад авчихдаг болчиж. Мєн тєрийн албанд vнэнчээр зvтгэсэх эмч нар хулгай хийж, хvн алхад ч холгvй байна, сургуулийн захирлууд сургуулийнхаа газрыг єєрийн юм шиг зарж байгаа гэхчилэн хvн болгон яаж хурдан баяжих талаар бvх л зvйлийг хийж байна. Доод дунд шатны эдгээр хvмvvс бvгд л цаанаа УИХ-ын гишvvн юмуу аль нэгэн том даргатай холбоо сvлбээтэй байх жишээтэй.
Манайд иймэрхvv аалзны тор шиг авлига хээл хахууль, хvнд суртал муу муухай зvйлийн сvлжээ газар авсаар байна. Vvнийг зохицуулах “Авлигатай тэмцэх газар”ын даргаа байсхийгээд л ганц хувагт хийчих юм. Єєрсдийнх булхай луйвар илрэх дєхєєд ирхээр ингэж дураараа аашилж байна. Энэ байдлаараа манайх авлигатай тэмцэх биш харин ч єєхшvvлэн дэмжигч болж хувираад байна. Энэ бvхэн манай засаглалын тогтолцоо буруу байгаагаас бий болж байгаа хэрэг. Энэ байдлаараа бол энэ гажиг гарахгvй харин ч даамжран сэдрэх бололтой. Иймэрхvv муу муухай зvйл хууль дvрмээрээ зохицуулагдсан зохицуулагдаагvй та бvхэнд vйлийн vр чинь нэгэнт ирнэ гэдгийг мэдэж байна уу. Хvн гэдэг байгалийн амьтан тиймээс хэн юу хийж байгааг хvссэн хvсээгvй цаанаасаа зохицуулна. Та бvхэн нийгмийн ємнє vнэн зєв шvvгдэж чадахгvй бол байгалийн ємнє хатуухан шvvгдэх болно гэдгийг сануулъя.
Эцэст нь хэлэхэд ард тvмнээс сонгогдсон ард тvмний хvv ард тvмнээ хуурч мэхлэнэ гэдэг эцэг эх, эх
орноосоо урвасантай адил зvйл шvv.
Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хvv минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо, цэцэгнээс эхэлнэ.
Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хvv зvvдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бєєрєхєєс эхэлнэ.
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа хол хvний vр явахаас эхэлнэ
Хасар, басар нохой хєсєг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн євс халиурахаас эхэлнэ
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хамгийн хєєрхєн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрvvлтэйгээ эмэг эх vvрэглэхээс эхэлнэ
Харанхуй шєнийг гал гийгvvлэхээс эхэлнэ.
No comments:
Post a Comment