2011/04/01

Бид нефтийн vнийн цунамид єртєх vv?


Ливийн улс тєрийн тогтворгvй байдлаас болж олон орон нефтийн хомсдолд орох магадлал єндєр байгаа юм. Учир энэ улс дайнаас ємнє єдєрт 24 мянган тонн нефть гар­гадаг байсан гэтэл єнєєдєр дєнгєж 25 тонн болж буурчээ.
Дэлхий дахинд бууралтын хэмжээгээр vнэ єсєх нь гарцаагvй. Арабын нефть нийлvvлэгч гол орнуудад гарч буй улс тєрийн хямрал болон нефтийн хэрэглээний огцом єсєлтєєс ха­маа­ран дэлхийн зах зээл дээрх нефтийн vнэ зогсолтгvй єссєєр байгаа бєгєєд vvнээс хамаарч ОХУ-ийн шатахуун нийлvvлэх vнэ єсч байна. 

Олон Улсын Эрчим Хvчний Агентлагийн мэдээлж бай­гаагаар дэлхий даяар 2008 онд хоногт 84.7 сая баррель газрын тос хэрэглэж байсан бол 2010 оны сvvлчээр дэлхийн газрын тосны нэг єдрийн хэрэглээ 95 сая бар­рельд хvрээд байна. Энэ єсєлтийн 90 хувийг хєгжиж буй орнууд эзэлж, Хятад, Энэтхэг хоёрт нийт єсєлтийн 50 хувь ноогдож байгаа юм. Газрын тосны хэрэглээ хур­дацтай єсч байгаа нь vнэ єсєх шалтгаан болох нь. Энэ нь неф­тийн бvтээгдэхvvнээр гадны зах зээлээс хэт хараат Монгол мэт импортлогч орнуудын эдийн засагт vлэмж дарамт учруулах нь то­дорхой болж байна.
Ганц ОХУ-аас хараат Монгол оронд 2010 он гэхэд неф­тийн бvтээг­дэхvvний эрэлт 46 хувиар, єссєн бол 2011 онд 106 хувиар єсєх тооцоог хєндлєнгийн ажиглагчид хийсэн байна. Ингэс­нээр Монгол Улсын нефтийн им­порт нь  ДНБ-ий 11 хувьтай тэн­цэх хэмжээнд хvрэх юм. Гэтэл ийм хэмжээний тэлэлтийг татвараас чєлєєлєх, хураамжийн зохицуу­лалт хийх тєдийгєєр барьж дий­лэхгvй нь тодорхой юм.

Саяхан "Роснефть"-ийн тэргvvн С.Богдан­чиков "Нефтийн vнийн єсєлтєєс хамаарч энэ оны турш бензиний vнэ Орост тогтворгvй байх болно" хэмээн мэдэгдлээ. С.Богданчиков "Ирэх хавраас бен­зиний vнэ улам нэмэг­дэх хандлага бодитой" хэмээн ярьсан байна. Энэ нь ч батлагдаж ирэх дєрєв­дvгээр сард манайд нийлvvлэгч А-80 тонн тутам 56, А-92 тонн тутам 61, дизель тvлшээ тонн тутмыг 35 ам.доллараар нэ­мэгдvvлэхээ ма­найд мэдэгдсэн байна.

Энэ бол Монголд дэлхийн нефтийн vнийн єсєлтийн эхний нєлєєлєл юм. Цаашид Арабын орнуудын байдал хааш эргэхийг хэн ч хэлж мэдэхгvй. 2005 онд Goldman Sachs-ийн мэр­гэжил­тнvvд ойрын 10 жилд газрын тосны vнэ гурван оронтой тоонд хvрнэ гэсэн дvгнэлт гаргаж байсан. Энэ таамаглал хурдацтай биелж дараа жил гэхэд биеллээ олно хэмээн мэргэжилтнvvд хэлж байна. Энэхvv vнийн хурдтай єсєл­тийн хамгийн том шалтгаан нь хямрал, хэрэглээний єсєлтєєс гад­на америк долларын хvч су­ларч буй явдал.  Vvнийг ихэнх улс орнууд давагдашгvй хvчин зvйл гэж vзэж байгаа бєгєєд экспортын орлого нь доллараас хамааралтай манай улсын хувьд бvр ч хvндээр тусах нь.
Оросууд дэлхийн зах зээл дээр нефтийн vнэ нэмэгдэхэд нефтиэ их хэмжээгээр боловс­руулалгvй тvv­хий­гээр нь гаргадаг юм байна. Энэ нь до­тооддоо хомсдлыг vvсгэх ба хомсд­лоо нєхєхийн тулд гаалийн экспор­тын татварыг нэмэх арга хэрэглэнэ. Цаашид дэлхийн зах зээл дээр нефтийн vнэ єссєєр байвал ма­найд орж ирэх бен­зиний vнэ нэмэгдэх нь гарцаагvй болоод байна.

Гэхдээ vнэ бууралт манайд багаар тоо­цоход сарын дараа мэдрэгдэнэ. Харин бидэнд 20 хоногийн 50 мянган тонн тvлшний нєєц байгаа сурагтай. Гэхдээ энэ нєєц нь тєрийн мэдлийн нєєц биш юм байна. Манай тєр "Хадгалах сав бай­даггvй" болохоор нєєцгvй байгаа хэмээн мэдэгджээ.
Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр манай улсад нефтийн vйлдвэр шаардлагатай байгаа юм. Харамсалтай нь vйлдвэр барихад 3-4 жил шаардлагатай. Энэ нь ойрын дєрвєн жилд бид ОХУ-аас хараат байх нь гарцаагvйг харуулж байна.  Харин шинжээчид яг энэ хуга­цаанд нефтийн хямрал нvvрлэх тухай анхааруулж байна. Манайхны тооцоогоор неф­тийн vйлдвэр байгуулах зураг тєсєл, боловсон хvчин хангалттай, 700-800 сая ам.доллар бай­хад єєрийн хэрэг­лээ­ний нефтийн vйлдвэрээ барих боломжтой гэнэ. 

Харин Дархан хотод Японы технологиор баригдсан нефтийн vйлдвэр байдаг. Тvvнийг ашиглах боломжтой бо­ловч оросууд нефть боловс­руу­лахад хэрэглэдэг хийн конденсат гэдэг бvтээгдэхvvнээ нийлvvлэхгvй байгаа аж. Тийм учраас манайх ойрын хугацаанд бинзений нєєцєє нэмэгдvvлэх шаардлага тулгарч байна. Учир нь манай улсын хаврын тариалалт гээд эд ажлын vе эхлэх дєхєєд байхад том тvгшvvр болоод байна. 

Нефтийн хомсдол vvссэн ор­нууд янз бvрийн замаар эдийн засгаа аварч vлдэх оролдлого хийдэг. Ихэнх нь нефтийн vнийг нэмэх, vнийн зєрvv олгох, хэрэглээг хязгаарлах, орлуулах бvтээгдэхvvн хайх зэрэг арга хэ­рэглэж байна. Тийм учраас манайх энэ асуудлыг даруйхан зохицуулах шаардлагатай.
Нефьтийн vнийн цунамигаас болж манай улсын эдийн засаг хєдєлгєєнд орох нь гарцаагvй бєгєєд тvvнийг дагасан инфляци зэрэг асуудлууд бий болно. Vvнийг эртнээс зохицуулах гарцыг манай удирдлагууд, эдийн засагчид харж байгаа хэмээн найдаж байна.


No comments:

Post a Comment