Хаврын тэнгэр хартай хэмээн манайхан ярьдаг тэр нь ч vнэн нэг єдєр сайхан дулаан байж байгаад гэнэт нэг єдєр салхи шороо шуурч, тэнгэр газар нийлж бороо, цас ээлжлэн хаяж дєрвєн улирал єнгє єнгєєрєє єнгєрдєг. Тэгсэн хэрнээ хvний сэтгэлийн хєдлєл олон янзаар илэрдэг нь цаг улиралтайгаа салшгvй холбоотой.
Энэ бvхэнтэй зэрэгцээд монголын ард тvмэнд, монголын улс тєрд олон янзын давалгаа vvсэж байгаа нь ирэх жилийн улс тєрийн их сунгаа ойртсоны шинж юм. Тэдний нэг нь МАХН болон Гал vндэстэн холбоо бусад иргэний хєдєлгєєнvvдийн жагсаал, олигархуудын эсрэг эх орон, шазар шороо, газрын хэвлийн баялгийг ард тvмний сэтгэлд хvрэхээргvй гэрээ хэлэлцээр хийж худалдаж байгааг маш хvчтэй эсэргvvцэж байна.
Тэдний vзэж байгаагаар хяналтгvй УИХ, Засгийн газар Монгол Улсын байгалийг экологийн сvйрэлд хvргэсэн. Улмаар Таван толгой, Оюу толгой болон бусад стратегийн ордуудыг гадныхан худалдсан гэнэ. Тиймээс энэ алдаагаа засч суудлаасаа огцрохыг тєрийн єндєрлєгvvдээс шаардаж албан бичиг хvргvvлэхээ “Гал vндэстэн”-ийнхэн мэдэгдсэн. Бvр тус холбооныхон энэ талаар нотлох баримт цуглуулж Олон улсын шvvхэд хандана гэдгээ ч мэдэгдээд байгаа юм.
Засгийн газрын мєрийн хєтєлбєрийн биелэлтийг жил жилээр нь харж байхад энэ удаагийнх ч биш, ер нь vе vеийн Засгийн газрууд анх байгуулагдахдаа сэтгэлийн их хєєрєлтэй байдаг, тулгамдсан, овоорсон асуудал болгоныг шийднэ гэж хєтєлбєр гаргадаг юм байна. Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулахдаа мєрийн хєтєлбєртєє 66 асуудал шийднэ гэж гэрээ байгуулсан. Гэрээнд аль аль намын сонгуулийн мєрийн хєтєлбєртєє тусгаж байсан зvйлс, шийдэх ёстой тулгамдсан асуудлыг оруулж хоёр талаасаа гарын vсэг зурсан. Маш тодорхой, тоотой зvйл бий.
Хялбархан бултах ч юм уу, хийчихсэн гэж єєрийгєє хуурах арга байхгvй. ДНБ-ний хэмжээг тодорхой заачихсан, ДНБ-нд эзлэх тєсвийн хэмжээг 33 хувьд барина. Бvх аймгийг хар замаар холбоно. Тємєр замын хоёр дахь шугамыг нээнэ. Орос-Хятадыг холбосон хурдны замтай болно. Тєрийн бус байгууллагуудад тодорхой эрх мэдэл шилжvvлж єгнє. Мэргэжлийн холбоодыг хууль журамтай болгоно, эрх мэдэл єгнє. Сонгуулийг шударга тогтолцоотой болгоно гэх зэргээр тулгамдсан асуудлуудаа гэрээнд тусгаад тавьчихсан. Тэгээд одоо биелэлтийг нь харж байхад vр дvн нь vнэхээр чамлалттай байна. Vнэнийг хэлэх ёстой. Дvгнэлт тодорхой гарна.
Биелэлт хангалтгvй гэсэн дvгнэлт гарах нь тодорхой байна. Мєрийн хєтєлбєр хангагдсангvй гэсэн дvр зураг харагдаж байна. Тийм болохоор монголын ард тvмэн сохор дvлий царайлаад сууж яагаад ч болохгvй. Тиймээс дуу хойлой нийлvvлэн тэмцэж байгаа гал цогтой аавын хvvхдvvдийг бид дэмжих хэрэгтэй. Аливаа зvйлд хяналт сєрєг хvчин хэрэгтэй. Тиймээс хууль бус стандарт засгийн газарт хатуухан хяналт тавьж, хариуцлага хvлээлгэх хэрэгтэй гэдгийг дахин дахин сануулах нь зvйтэй.
Дээрээ суудлаа олохгvй бол доороо гvйдлээ олохгvй гэсэн vг байдаг манай эрх мэдэлтэнгvvд дээр доороо эх орон, газар шороогоо зарж, тєлєвлєсєн ажлаа хийхгvй мєнгєний тєлєє vхэн хатан зvтгэж, нvдээ ухахаас буцахгvй шахам байхад монгол харчууд, ард тvмний сэтгэл хэрхэн тогтвортой байх билээ. Иймд ирэх жилийн их хурлын сунгаах маш бодлоготой хийх хэрэгтэй байна. Гагцхvv ард тvмэн та бидний гарт л эрх мэдэл байх ёстой юмсан.
No comments:
Post a Comment