2011/04/05

Хаврын чуулганыг эдийн засгийн хувьсгал хийхийг уриалж байна


Єнєєдєр ханш нээгдэж байгалийн жамаар урь ирж, амьтад ичээнээсээ гарч, ургамал ногоо ургах цаг бvрдэхийг монголчууд ханш нээгдлээ гэдэг.

Мєн монголын улс тєрийн хувьд ч байгалийн жамын нэгэн адил хаврын чуулган эхэлж ханш нээгдэж байна. Энэ хаврын чуулганаар олон чухал асуудлууд шилээ даран хvлээгдэж байгаа хэдий ч эдийн засагчид, нийгэм тэр аяараа энэ хаврын чуулганыг эдийн  засгийн хувьсгал хийх чуулган хэмээн хvлээж байгаа юм.
 
Энэ чуулганаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол УИХ-ын сонгуулийн хууль. Зарчим,vзэл санааны хувьд vндсэндээ єєрчлєгдєх, шинэчилсэн найруулгын тєвшинд орж ирсэн хуулиуд гэвэл Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих тухай, Эрvvл мэндийн тухай, Иргэний эрvvл мэндийн даатгалын тухай болон Компанийн тухай хуулийн тєслvvд юм. Мєн Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн тєсєл, томоохон зарчмын єєрчлєлтийг авчрах бас нэг тєсєл бол Тєсвийн тухай хуулийн тєсєл. 

Нэгдсэн тєсвийн тухай хуулийг Тєсвийн байгууллагын удирдлага, санхvvжилтийн тухай хуультай нэгтгэсэн Тєсвийн тухай цоо шинэ хууль нь орон нутгийн тєсвийн эрх мэдлийг нэмэгдvvлэхээрээ ач холбогдолтой. Yvнийг дагалдан Тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийг хэлэлцэнэ. Тендер дагасан элдэв будлиан, хэл, амыг, сvлжээг таслан зогсоох нь энэ хуулийн эрхэм зорилго болох учиртай.

Мєн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чєлєєний тухай хуулийн тєсєл, Ерєнхийлєгчийн сонгуулийн амлалт болох Дээд боловсролын санх
vvжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн тєслийг энэ хавар хэлэлцэж, эцэслэн шииднэ гээд олон асуудлууд байна.
 Манай улс vсрэнгvй хєгжлийн гараан дээр ирлээ гэж эдийн засагч, улс тєрчид дvгнэж буй. Угтаа энэ нь эдийн засаг их хэмжээгээр тэлэх нь байна шvv гэж хэлээд байгаа хэрэг. Монголын эдийн засаг vсрэнгvй тэлэхэд бэлэн болоод байна. Тэлэлтийн тийрэлт нь уул уурхай. 

Манай улс уул уурхайн бvтээгдэхvvнээ боловсруулах "Сайншандын хvнд аж vйлдвэрийн парк", хот байгуулалтын "Шинэ бvтээн байгуулалт" гэхчлэн томоохон мєнгє шаардах тєслvvдийг эхлvvлээд байна. Эдгээр тєслvvдийг хэрэгжvvлэхэд нийтдээ 18 их наяд тєгрєг шаардлагатай гэсэн тойм тооцоо ч бий. Томоохон тєслvvдийг хурдан хугацаанд хийхэд жил бvр хоёр их наяд тєгрєгийн хєрєнгє оруулалт хийж шаардлагатай.

Энэ тєслvvдийн хэрэгжvvлэгч, гол тоглогч нь хувийн хэвшлийн компаниуд байх нь тодорхой. Угаасаа ч Засгийн газар хувийн хэвшилд эрсдэлийг нь vvрvvлэх бодлого барьж байгаа. Хувийн хэвшлийнхэн хаанаас энэ тєслvvдийг босгох мєнгє олох вэ. Мэдээж гадаадын хєрєнгє оруулалт татаж болно, зээлээр санхvvжvvлж болно, гадаад дотоодын хєрєнгийн захаас мєнгє босгож болно. Санхvvжилтийн хэлбэрийн хувьд хамгийн гол нь сонголт.

Тэгэхээр энэ хаврын чуулганыг эдийн засгийн хувьсгал хийлгэх нэг чухал асуудал бол  Хєрєнгє оруулалтын сангийн тухай хууль vvнийг холбогдох албаны хvмvvс нь єргєн барьж манай тєрийн их хуралдайн 76 цэцэд маань зєв зvйтэй ард тvмэндээ хэрэгтэй талаас нь баталчихвал эдийн засгийн хувьсгал хийсэнтэй адил болоод байна.

Єдгєє Монголд 40 орчим хєрєнгє оруулалтын сан ороод ирчихсэн хууль батлагдаасай гээд хvлээж байгаа. Энэ тоо цаашид ч нэмэгдэх ойлгомжтой. Мєн MICC гэсэн анхны хєрєнгє оруулалтын банк байгуулагдсан. Хєгжлийн банкийг Арилжааны банкны тухай хуулиар зохицуулж болохгvй. Тэгэхээр хєрєнгє оруулагчид манай улсын хууль эрх зvйн орчины тогтвортой байдлыг л хvлээж байна. Тийм учраас бид хєрєнгє оруулагчидыг vргээх биш олноор нь татах хэрэгтэй.




No comments:

Post a Comment