Архиа бага ууж айргаа тааваараа ууцгаая гэсэн сургамжтай, мэргэн vг байдаг даа гэтэл манайхан архиа их ууж, айргаа бага уудаг жишиг тогтоод удаж байна. Манайхан аливаа баяр, гуниг сэтгэлийн хєдєлгєєнєє архиар даруулж сэтгэлээ тайвшруулж засдаг, ер нь манайхан гэлтгvй ямар ч хvний хувьд ийм байдаг зvй тогтолтой юм шиг. Тэгэхээр єнєєгийн энэ нийгэмд архи хvнд хэрхэн нєлєєлж байгаа, архины хор хєнєєл, цаашид манайх ямар бодлого барих талаар ганц нэгэн санал хэлье.
Архи гэж юу юм бэ? Манай эринээс ємнє эртний дундад зууны vед Арабын химич Ральзын анх нээж "Алькаголь" буюу хожим нь спирт гэсэн нийтлэг нэртэй болсон согтууруулах ундааг манай эринээс 8000 жилийн ємнє ваар шаазан хийх болсон vеэс эхлэн бал жимсний шvvсийг нєєцєлж хэрэглэх санааны vvднээс санамсаргvй согтоох ундаа буй болсон байна. Эртний Хятадад согтоох ундааг цагаан будаанаас, Энэтхэг Улсад арвай, шар, цагаан будаанаас гаргаж байжээ. Согтууруулах ундаа хvн тєрєлхтєнд асар их хор хєнєєл, уршиг тарьсаар ирсэн, одоо ч тарьж байна. Архи нь охь ба уснаас бvрдэх бєгєєд спиртийн тєрлийн ундаанд цэвэр спиртээс гадна архи, дарс харз, шарз, пиво, конъяк зэрэг олон тєрлийн найрлагатай, олон янзын нэр хаягтай согтоох бодис байна. Алкаголь гэдэг нь /талимаарах/ гэсэн утгатай араб vг. Архи нь амны хєндийгєєр ороод шууд цусанд орж нэг цагийн дараа бvх биеийг эзэмдэнэ. Хvний уусан архины арав орчим хувь нь амьсгал, арьсаар гадагшаа ууршин гарч 90 хувь нь цусаар дамжиж элгэнд орж исэлдэж задардаг.
Манай улсад жилээс жилд согтууруулах ундааг хэрэглэх явдал газар авч, эцэс тєгсгєлгvй учир утгагvй, зугаа цэнгэлийн хэрэгсэл болохын зэрэгцээ ард тvмэнд олон талаар хор нєлєє vзvvлж байна.
Архи бол хvний эрvvл мэнд, амь насыг хєнєєх заналт дайсан. Улс орны хєгжил, бvтээн байгуулалт, нийгмийн соёл, аж ахуйн нэгж, байгууллагын vйл ажиллагаанд саад учруулж, хєдєлмєрийн бvтээмжийг доройтуулан аваар, осол гэмтэл гарах, сахилга хариуцлага сулруулах, хууль дvрэм ноцтой зєрчих, сонор сэрэмж алдах, хулгай дээрэм хийх, гэр бvл сарниж vр хvvхэд єнчрєх зэрэг vлэмж хор аюултай vзэгдлvvдийн томоохон эх vvсвэрийн нэг нь яах аргагvй архи хэмээгч дайсан юм. Тиймдээ ч сархад савнаасаа бусдыг дийлдэг хэмээн ярьдаг.

Архитай нєхєрлєсєн хvн ажил амьдрал ч vгvй, анд нєхєр ч vгvй, алаг vр, амраг ханиас нь хєндийрvvлдэг тавилантай. Хэн ч тэр зам руу хэлбийхийг хvсэхгvй боловч нэгэнт хальтран орчихвол дахин эргэж гарахад ихээхэн бэрхшээлтэй байгаа нь архаг архичдаас харагдаж байна. Манай улсад архи ууж согтуурах явдал сvvлийн vед асар их нэмэгдэж тэд єєрсдийн тєдийгvй vр хvvхэд, хань ижил, тєрєл садан, найз нєхдийнхєє ажил амьдралд хор хохирол учруулах болжээ.
Найзын хундага, найрын дугараа нэмэгдэж архи уух шалтаг олон болж аймаг, сум, албан байгууллага, насны ой, гэрлэх ёслол тэмдэглэх, арилжаа наймаа хийхээр яваад ирсэн, амралт зугаалга зохиох, салхинд гарах, удирдах хvмvvсээ цайлах, аливаа нэгэн ажил алба, сургууль соёл хєєцєлдєх, цэрэгт, сургуульд явах, ирэх, хамт ажилласан суралцсан, нутаг нэгт ангийн нєхєдтэйгээ уулзах мєн ажил сургуульд орсны, шалгалт шvvлэг єгсний, шагнал авсны гэх мэт олон шалтгаанаар архи уух явдал их байна. Баяр баясгалан инээд хєгжєєнєєр эхэлсэн найр, нийллэг хэрэг тєвєг хэрvvл маргаанаар тєгсдєг нь энэ нийгмээс харагдаж байгаа юм.

Архийг хэтрvvлэн хэрэглэгчдийн дунд осол гэмтэл, цусны даралт ихдэх євчин гурав дахин, амьсгалын замын болон хязгаар мэдрэлийн євчнvvд хоёр дахин тус тус илvv тохиолддог байна. Архи бол ямар ч амьд эсийг хордуулах чадамгай хор мєн. Жишээ нь, архи уудаггvй насанд хvрсэн хvн 500 грамм спиртэнд хордож vхдэг байна. Хvний бие махбодийн дотор чухал vvрэг гvйцэтгэдэг эрхтэн бол мэдрэлийн тєв систем юм. Оросын алдарт физиологич И.Л.Павловын судалгаа ёсоор мэдрэлийн тєв систем нь хvний биеийн бvх эд эрхтэнг нэгтгэн чиглvvлэн тохируулагч тул тархи бол хvний бие махбодид жанжин штабын vvрэг гvйцэтгэгч юм. Энэ чухал эрхтэн архинд хамгийн тvрvvнд хорддог байна. Архи хvний оюун ухаанд хамгийн их хор хvргэдэг бєгєєд vvнийг батлахын тулд эрдэмтэд олон тєрлийн сонирхолтой туршлага хийжээ. Адил сурлагатай хэсэг оюутны заримд нь аяга пиво, заримд нь хундага архи, гурав дахь хэсэгт нь юу ч єгєлгvй vлдээжээ. Тэгээд бvх оюутнаар адил тоо бодуулахад архи пиво уусан нь юу ч уугаагvй хэсгийг бодвол олон алдаа гаргажээ. Энэ бvхнээс харахад архи бол яах аргагvй хvний хамгийн том дайсангуудын нэг.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шєнийн 00,00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар vйлчлэхгvй байх талаар хуулиндаа дурдсан байдаг. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамж гарч хуулийн дагуу архидалттай тэмцэх ажлыг эрчимжvvлэх талаар ажиллаад удаж байна.
Захирамжаар бол шєнийн 00,00 цагаас хойш архи согтууруулах ундаа зарах тvvгээр vйлчлэхийг хориглосон. Гэсэн хэдий манай архичдын тоо буурахгvй байгаа нь архи vйлдвэрлэгчид болон архины бизнес хийж мєнгє угаадаг нєхдvvдийн vйл ажиллагаа идэвхитэй байгаатай холбоотой. Тэгэхээр vvнийг тєрийн нэгдсэн, нягт бодлогоор зохицуулж ард тvмнээ аврах хэрэгтэй байна.

Энэ тал дээр манай оюутан залуучууд саяхан дуу хоолойгоо нэгтгэж архинаас эрс татгалзаж байгаа нь нийгмийн тулгамдасан асуудал гэдгийг баталлаа.
Монголын оюутны холбооноос архидан согтуурахын эсрэг оюутнуудыг нэгтгэхээр Сvхбаатарын талбай дээр цуглаан зохион байгуулсан Цуглааныг "Архины эрсэг нэгдэх vv" уриан дор зохион байгуулж оюутнууд тєдийгvй нийт залуучуудыг нэгтгэж байгаа юм байна. Цуглаанд 20 мянган оюутан оролцоно гэж тус холбооноос мэдээлж байсан ч 3000 орчим оюутан оролцсон байна. Нийгмийг нємрєєд буй архидалтыг багасгаж улмаар арилгахын тулд юуны ємнє архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж Оюутны холбоо vзэж байгаа юм байна. Тэгэхээр энэ нэгдэлд оюутан залуучууд тєдийгvй нийт нийгмээрээ оролцох хэрэгтэй. Манайхан архинаас бvрмєсєн салж чаддаггvй юмаа гэхэд хэрэглээгээ дор хаяж 50 хувь багасгах хэрэгтэй байна.
Хуулиндаа архи нь татвар орлого бvрдvvлэгч гэсэн утгаар бус хvнийг согтууруулагч бvтээгдэхvvн хор аюул гэдэг байр сууринаас хандаж боловсруулах хэрэгтэй. Архины vйлдвэрлэл, худалдааг эдийн засгийн аргаар, онцгой татвар, стандарт, хэмжээ хязгаарлалт, тавьж хуулиар зохицуулах шаардлагатай байна.
Архины vйлдвэрлэл, худалдаанд хяналт тавьдаг хvмvvст хариуцлагагvй хандсан тохиолдолд авах арга хэмжээг чангатгах, архи, архидалттай тэмцэхэд татварын орлогоос тодорхой хэсгийг хуваарилдаг байх, технологи, стандарт хангаагvй vйлдвэрийг хаах, тєрийн албан хаагчид, тєрийн аливаа арга хэмжээнд архи хэрэглэхийг хориглох, архидахийг хориглодог уламжлалыг хуулиндаа зохих хувилбараар тусгах нь зvйтэй. Мєн хууль бусаар архи хийдэг нєхдvvдийг бvрмєсєн зогсоож vйлдвэрvvдийн тоог эрс багасгах хэрэгтэй. Мєн хэвлэл мэдээллийн хэрэгслийг нийгмийн ємнєх хvлээх хариуцлагых vvднээс архины хор хєнєєлийн нийтлэл нэвртvvлэг шат дараатай хийлгэх зэрэг олон хувилбараар архидалттай тэмцмээр байна.
No comments:
Post a Comment