Монголчууд бид хvн амдаа ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд дээгvvр байранд орно. Тэр хэрээрээ газрын хэвлийн баялаг маш ихтэй. Манай улсын газар нутаг байгалын баялаг руу шvлсээ гоожуулсан єлсгєлєн цєєвєр чононууд сvvлийн vед маш их болсоор байна. Бид улсаа улс шиг улс болгож хєгжихийн тулд байгалынхаа баялгийг зєв зохистой, ард тvмэндээ ашигтай, байгалдаа хор хєнєєлгvй зєв ашиглах нь зvйтэй.
Гэтэл манайхны зарим нэгэн мєнгє харахаараа нvдээ ухаж єгєхєєс буцахгvй нєхдvvд эх орон, эх нутгийнхаа газар шороог гадны єлсгєлєн цєєвєр чононуудад барьж єгєєд хувааж цусалж байна.
Тvvний нэг нь сvvлийн vед хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болоод байгаа Монголын баруун хязгаарын Хєшєєтийн нvvрсний орд юм. Тус орд Тавантолгойтой эн тэнцэх баялагтай бєгєєд уг нvvрсний ордын хувьцаагаар хэд хэн хятад ноён хєрєнгє босгон дэл хийн баячуудын эгнээнд жагсаж явна.
Тvvнийг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хєрєнгє оруулалттай “Мо Эн Ко” буюу “Mongolian energy corporation” Тавантолгойтой мєн адил 15 тэрбум хувьцаатай. Монголын бvх ард тvмний ємч ємнийн говийн Тавантолгойн нvvрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 15 тэрбум хувьцаатай. Vvний 10 хувийг буюу 1,5 тэрбум хувьцааг монголын хоёр сая 700 мянган иргэндээ хvртээж байна. Хvн бvрт 536 ширхэг хувьцааг vнэ тєлбєргvй эзэмш vvлснээрээ газрын доорх баялгийн vр шимийг ард тvмэнтэйгээ хуваалцаж байгаа.
Гэтэл баруун хязгаарын Хєшєєтийн уурхайгаас монголын ард тvмэнд байтугай нутгийн ард тvмэнд сохор зоос ч хvртэхгvй байгаа нь ямар учиртай байна. Энэ улсын хууль дvрэм хаана явна. Ер нь манайх нэн даруй нийтийн эзэмшлийн тухай хатуухан шиг хуультай болмоор байна. Тэгэхгvй бол энэ газар нутаг, эх орон, маань мєнгєний тєлєє юу ч хийхээс буцахгvй vхээнц сэтгэлгээтнvvдийн гараар ороод дууслаа ард тvмэн минь ээ.
Хонконгийн хєрєнгийн бирж болон “Мо Эн Ко” компанийн албан ёсны сайтад мэдээлснээр хоёрдугаар сарын 28-ны єдрийн байдлаар дээрх 15 тэрбум хувьцааны зургаан тэрбум 600 гаруй сая нь арилжаалагджээ. 2009 оны намар олон улсын биржид “чєтгєрийн хувьцаа”, “алтан хувьцаа” хэмээгдэн vнэд орж байсан vед Хєшєєтийн хувьцаа 18.06 хонконг долларт хvрч биржийн рекордыг тогтоож байсан байна. Гэтэл бид Оюутолгой, Тавантолгойтойгоо зууралдаад бусдыгаа орхигдуулж боломгvй баймаар байна.
Тэр vед “Мо Эн Ко” компанийн биржээс босгосон нийт хєрєнгє дєрєв орчим тэрбум доллараар vнэлэгдэж байв. Монгол тєгрєгт шилжvvлбэл манай улсын жилийн тєсвийг нугалж, хэдэн их наядаар хэмжигдэх мєнгийг хоёрхон жилийн хугацаанд босгосон. Vvнээс хойш хоёр хавар єнгєрчээ. Хонконгийн хєрєнгийн биржийн гол арилжааны нэг Хєшєєтийн хувьцаа одоо ч байнга, тогтвортой арилжаалагдаж байна. Сvvлийн хэдэн сарын байдлаар 1-2 хонконг долларын хооронд хэлбэлзэж байгаа энэ хувьцааг арилжаалагдсан тоонд нь харьцуулбал хамгийн багаар тооцоход есєн тэрбумаар vнэлэгдэх хєрєнгєтэй болжээ.
Тэгэхээр энэ мэт хууль бус vйл ажиллагааг зогсоож Монголын баруун хязгаарын Тавантолгой болох Хєшєєтийн зvг анхаарлаа хандуулж, авлигад идэгдсэн эрх мэдэлтнvvдийг бvх ард тvмний хуралдайгаар хатуухан шvvж тунгаая. Бид монгол хvн газар доорх баялагтаа эзэн нь хэмээн Vндсэн хуулиар тунхагласан хэрнээ ард тvмний халаас хоосон, ядуу тарчигхан аж тєрж байгаа нь хэний буруу вэ?
Нэн даруйхан Хєшєєтийн уурхайн асуудлыг хэдэн цєєхєн эрх мэдэлтнvvдийн шийдвэрээр бус бvх ард тvмнээрээ хэлэлцэж шийдвэрлэж, баруун хязгаарын Тавантолгойг бvх нийтийн эзэмшил болгоё монголчуудаа!!!
No comments:
Post a Comment