Ойрын єдрvvдэд манай нам, тєрийн удирдлагууд сонгуулийн тогтолцоо тvvнийг тойрсон хуулийн шинэчлэлийн талаар оюун ухаанаа уралдуулж байна. Бид сонгуулийн хуулиа боловсронгуй болгоод тогтолцоогоо эрvvлжvvлж гэмээнэ тєрийн болоод хууль эрх зvйн орчин тогтворжиж эдийн засаг, нийгмийн амьдралд ахиц єєрчлєлт гарах юм. Тэгэхээр бvх л зvйл сонгуулийн хууль, улс тєрийн тогтвортой байдлаас шалтгаална. Энэ бvхэн хэр сайн байна тєдий чинээ хєрєнгє оруулагчидын болон бизнесийн орчин сайн байх нь ойлгомжтой.
Манай улс 1990 оны сонгуулыг эс тооцвол тvvнээс хойшхи хэдэн жил сонгуулиа можиртар системээр хийж ирсэн. Энэ нь олон сєрєг vр дагавартайг иргэд болон намуудын дарга нар улс тєрчид хэлж байна.
ИЗ-НН-ын зохион байгуулсан “Монгол Улсын сонгуулийн тогтолцооны шинэчлэл” хэлэлцvvлэг нь хvлээлт vvсгээд буй асуудлыг тvргэвчлэх, сонгуулийн тогтолцоонд сонгогчдын саналыг алдагдуулахгvй байх, пропорциональ тогтолцоог санал болгож, дэмжлэг авах зорилготой хийлээ. Улс тєрийн намын удирдлагууд зарчмын хувьд пропорциональ шинжтэй тогтолцоог дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн хэдий ч шийдвэрлэх олон асуудал байгаа талаараа ч тайлбар хийсэн байна. Хэрэв пропорциональ тогтолцоо дэмжигдэж гэмээнэ Vндсэн хуулинд гар хvрч, дээд доод парламентын тухай яригдана.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг энэ асуудлаар “Мажоритар тогтолцоо нь vнэхээр олон сул талтай. Vvний горыг хамгийн их амссан нам бол Ардчилсан нам. 1990 онд пропорциональ маягийн сонгууль явагдсан. Vvнээс хойш шинэ Vндсэн хууль гарснаас алга болсон. Ардчилсан нам vнэхээр 10 орчим намын нэгдэл. Бид тусдаа орж ялагдаад л байсан Уг нь нийлбэр дvнгээрээ 30 хувиас дээш боловч суудлыг авч чадахгvй байсан. Ингээд л нэгдэхээр болсон.
Ер нь бvгдийг нь биш гэхэд тодорхой хэмжээнд пропорционалийн хэлбэр оруулаад сонгуулийн хуулийг єєрчилсєн нь дээр гэдэг дээр манай намын байр суурь нэгдмэл байгаа. Шууд пропорциональ гэхээр Vндсэн хуулийн шууд сонгогдох тухай заалтаар нураалгачих гээд байна. Иймд судлаачид оролцуулаад гаргалгаа vндэслэлийг нь гаргах хэрэгтэй.
2000 онд Ардчилсан нам vнэхээр 20 орчим хувийг авсан боловч ганцхан суудлыг л авсан. 1992 оны сонгуульд нийт хvн амын 40 хувь нь манай намыг дэмжсэн байтал УИХ-д зургаахан суудал авсан. Энэ нь сонгуулийн тогтолцоонд л байгаа хэрэг.
Жижигсгэсэн мажоритар нь мєнгєний сонгууль болох vндсийг бий болгодог гэдэг нь ч vнэн. 2008 оны томсгосон мажоритар vvний хажууд бас арай гайгvй. Аймаг дамнаж мєнгєєр сонгууль хийх нь хэцvv. Ер нь сонгуульд намууд бодлогоороо л єрсєлдєх учиртай. Гэвч 100 хувийн пропорциональ Монголд тийм сайн тохирно гэж бодохгvй л байна. Ардчилсан нам жижиг мажоритар гэх зvйлд vгvй гэж байгаа гэсэн байр суурьтай байна.
Харин УИХ дахь МАН-ын Бvлгийн дарга Д.Лvндээжанцан мажоритар тогтолцоог шууд буруутгах бодолгvй байгаагаа илэрхийлсэн бєгєєд хэлэлцээний vндсэн дээр тодорхойлох зvйл гэдгээ ч илэрхийлэв. Тэрээр “Манай намын бага хурлаар сонгуулийн тогтолцоог єєрчлєн боловсронгуй болгох нь зvйтэй гэдэг дээр нэгдмэл нэг санаатай байгаа. Сонгогчдын санал хаягддаггvй, ард тvмний тєлєєллийн шинж чанарыг хангасан сонгуулийн боловсронгуй тогтолцоог сонгож авах нь зvйтэй гэх чиглэл єгсєн. Гэвч ярвигтай зvйл байна. Олон нийт чинь барьж vзэж байж сонголтоо хийх сонирхолтой байдаг. Шинэчлэлтийн vед энэ олон намд хуваагдаж байсныг мажоритар тогтолцоо нэгтгэж, тєлєвшvvлж чадсан. Ийм зvйл байгаагvй бол єдийд 60-аад нам vзэж таарч байгаа. Пропорциональ тогтолцоотой болох цаг нь одоо болжээ гээд шууд vзчих юм бол парламентат суудалтай жижиг намуудад бас хортой зvйл ажиглагдаж байгаа юм. Хvнээрээ дамжуулан суудалтай болох нь бараг илvv ч байж магадгvй гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Ямартай ч манай тєрийн удирдлагууд оюун ухаанаа уралдуулж асуудлыг олон талаас нь ярилцаж зєв зvйтэй шийдвэрт хvрнэ гэдэгт найдаж байна. Бид олон удаагийн сонгуулийн нvvр vзлээ бас vгvй нэлээд хэмжээний туршлага бий болгосон тэгэхээр энэ удаагийн сонгууль маш зєв байх ёстой учир нь улс эх орон маань хєгжил цэцэглэлтийн маш эгзэгтэй гараан дээр ирчихээд байна. Тиймээс бид энэ удаад буруу шийдэлд хvрч алдах эрх байхгvй. Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй бvлээн усаар угаавал хиргvй гэсэн мэргэн vг бий тйим болохоор бvгдээрээ нухацтай сайн хэлэлцэж сайн хууль боловсруулах нь ард тvмний ємнє хvлээсэн том хариуцлага шvv.
No comments:
Post a Comment