2011/04/13

Цахилгааны vнэ нэмэгдвэл Улаанбаатар утаанаасаа салахгvй



Бид хvйтний хэдэн сар Улаанбаатарын утаа гэж хэлтэй амтай болгон нь л ярьж бичдэг тэгээд урин дулаан цаг болохоор утаагаа тас мартаж энэ чигээрээ байх юм шиг санаж тєр засгаас утааг дэмжих бодлого барьж байна гэмээр байна.
Єчигдєх Эрчим хvчний зохицуулах газраас цахилгаан, дулааны vнийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэрийг гаргасан байна. Шинэ vнийн тарифыг тавдугаар сарын 1-ээс эхлэн мєрдєх бєгєєд орон сууцны халаалт, халуун усны vнийг 12 хувь нэмэгдvvлэх бол орон сууц, гэр хорооллын бvх айл єрхийн одоо мєрдєж буй цахилгааны vнийг квт тутамд дєрвєн тєгрєгєєр нэмэхээр болжээ.
Манай хууль баталдаг эрхэм ноёнтнууд хотыг утааны аюулаас зайлуулах ганц арга бол Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан шугам сvлжээг бvрэн шинэчилж, шєнийн цагаар vнэ тарифыг “0” тєгрєгт шилжvvлэх талаар бодлого боловсруулж байсан гэтэл хавар болоод ирхээр манайхан хvний амь нас, эрvvл мэндийн дайсан утааны эсрэг бодлоготой шийдвэр гаргадаг нь ямар учиртай юм бол доо. 
Мєн vйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг нэмэгдvvлэн, уул уурхайн олборлолт боловсруулалт хийдэг аж ахуйн нэгжид эрчим хvч борлуулах vнийг єртєгт ойртуулан нэг квт-ыг нь 100 тєгрєгийн тариф тогтоосон байна.Бусад vйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны тариф 88 тєгрєг болгосон нь ємнєхєєсєє 10.3 хувиар нэмэгджээ.

Тэдний мэдээлснээр
vйлдвэр, аж ахуйн нэгжийн шєнийн цагаар хэрэглэх цахилгааны тариф, айл єрхийн шєнийн цагаар хэрэглэх цахилгааны тариф, нийтийн зориулалттай зам, талбайн гэрэлтvvлгийн шєнийн цагаар хэрэглэх цахилгааны тариф, нийтийн зориулалттай орон сууцны байрны орцны гэрэлтvvлгийн шєнийн цагаар хэрэглэх цахилгааны тариф, "Цахилгаан тээвэр" ХК-ийн vнэ, vйлдвэр, аж ахуйн нэгжийн халаалтын vнэ, эмзэг бvлгийн тарифыг нэмэгдvvлэхгvй юм байх.
Гэлээ гэхдээ цахилгааны vнэ нэмэгдэснээр нийгмийн амьдралд маш олон сєрєг vр дагавар авчирах нь тодорхой хамгийн наад зах нь  єргєн хэрэглээний vнэ нэмэгдсэнээр инфляци хєєрєгдєнє.
Цахилгаан дулааны vнийг нэмэх зайлшгvй дєрвєн шалтгаан нь дулааны цахилгаан станцуудын vндсэн тvvхий эд болох нvvрсний газар дээрх vнэ 14.9 хувиар нэмэгдсэн, нvvрсний тээврийн зардал 25 хувиар єссєн, эрчим хvчний салбарынханы vндсэн болон нэмэгдэл цалин 15-20 нэмэгдсэн мєн эрчим хvчний найдвартай ажиллагааг хангах vvднээс урсгал зардал зайлшгvй хийх хэрэгтэй зэрэг нь дулаан цахилгааны vнийг нэмэх vндэс шалтгаан хэмээн тайлбарлажээ.
Манай улс ашигт малтмал тэр дундаа нvvрсний маш их нєєцтэй орон, дэлхийд нэлээн дээгvvр ордог маш олон ордтой тэдгээр нь ард тvмний ємч, тийм болохоор цєєхєн хэдэн ард тvмнээ ядаж дулаан цахилгаан дээр тєрийн нэгдсэн цогц бодлогоор зохицуулж болдоггvй юм байхдаа.

Болдогсон бол цахилгаан станцуудын
vндсэн тvvхий эд болох нvvрсийг vнэ тєлбєргvй болгочихмоор юм. Мєн манайд эрчим хvчний дараагийн эх vvсвэр болох ураны нєєц маш их байна. Ингээд бодохоор цєєхєн хэдхэн ард тvмний  нуруу хvндрэх биш хєнгєрєх л хэрэгтэй байгаа юм даа. Дээр нь манай Эрчим хvчний салбар гэлтгvй бусад салбарын менежмент маш муу байгааг олон зvйл харуулсаар байна. Болсон болоогvй сайд дарга нарын ийш тийшээ явах зардал их ер нь бол манайхан vргvй зарлага их гаргачихаад худлаа vнэн шалтгаанаар vнээ нэмж ядарсан ард тvмнээ мєн ч их мєлжих юм даа.





No comments:

Post a Comment