2011/04/28

Уранаа ухаж эрх мэдэлтэй болох уу, Улс ардаа хордуулж хvн амаа цєєлєх vv?



Монгол улс ашигт малтмалын нєєцєєрєє дэлхийд толгой цохиж байна. Зэс, алт, нvvрс, уранаас эхлээд газрын ховор элемент манайд тєрєл бvрээрээ бий. Бид єнєєдєр старатегийн арван таван ордоос дєнгєж хоёр гурвыг нь буюу Эрдэнэтийн Гок, Оюутолгой, Тавантолгой зэргийг л ашиглаж эхлээд байна.Тэдгээр ордуудын нэгэнд зvй ёсоор уран орох нь тодорхой. Манайх ураны нєєцєєрєє дэлхийн хэмжээнд гуравт орж байна гэсэн мэдээлэл ч хэвлэлээр явж байгаа.

Шинэ зуунд ураныг хэн эзэмшиж байна, тvvнд эрх мэдэл байна хэмээн бас их ярьж бичиж байна. Энэ нь ч нэг талаараа vнэний ортой. Дэлхийн хєгжингvй орнууд ураны нєєцийн тєлєє ёстой л байдгаа барж, бvхнээ зориулж байна. Тэдгээр хєгжингvй орнуудын хувьд уран гэдэг стратегийн хамгийн том бvтээгдэхvvн. Эхний ээлжинд зэвсэг хийх, дараагийн ээлжинд эрчим хvч гаргаж авах нь тэдний сонирхол. Нєгєєтэйгvvр дэлхийд ураны нєєцтэй, ураныг ашигладаг, эзэмшдэг орон єєрийн гэсэн хvчирхэг нєлєєтэй байдаг нь бичигдээгvй хууль байдаг. Тийм болохоор Орос, Хятад, Франц, Япон, АНУ зэрэг хvчирхэг гvрнvvд ураны нєєцийг гартаа оруулж, єєр єєрсдийн нєлєєгєє нэмэгдvvлэх сонирхолтой. Тэдний сонирхол сvvлийн жилvvдэд Монгол руу хошуурах болоод байна. Монголын уран Тавантолгой, Оюутолгойгоос дутахааргvй дэлхийн улсуудын анхаарлын тєвд байгаа. Тэр хэрээр хоёр толгойн дараагийн ээлжинд анхаарах ёстой салбар нь гагцхvv уран болон хувираад байна.

Одоогоор манай улсын хэмжээнд 130 гаруй ураны тусгай зєвшєєрєл олгогдсон байдаг аж. Гэхдээ зєвхєн хайгуулын тусгай зєвшєєрєл гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Хоёр жилийн ємнє манай улс ойролцоогоор 60 гаруй мянган тонн ураны нєєцтэй гэх баримт байсан. Єнєєдрийн байдлаар манай улсын батлагдсан ураны нєєц 74 мянган тонн. Цаана нь хайгуулын судалгааны тєвшинд илрээд байгаа 1.4 сая тонн нєєц бий. Энэ хэмжээ цаашдаа єснє. Цаашид улам нэмэгдэх боломжтой гэж албаны хvмvvс, мэргэжилтнvvд хэлж байгаа. Энэ хэмжээний ураны нєєц байхад дэлхийд "толгой цохих" боломжтой. Манайх Ураныг 2012 он гэхэд олборлож, 2013 оноос боловсруулаад экспортлохоор тєлєвлєєд байна гэсэн мэдээлэл байгаа. Vvний дараа нэмvv єртєг шингэсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэх, тvлш гаргаж авах тухай ч ярих юм байна. Манай улсын цємийн энергийн хуулиар ураныг цємийн зэвсэг биш, энхийн зорилгоор ашиглана хэмээн заасан байдаг тийм болохоор манай удирдлагууд энэ тал дээр анхаарч байгаа болов уу. Бид газрын хэвлийн баялгаа ашиглаж болно гагцхvv хэрхэн ард тvмэндээ ашигтай, байгал орчиндоо ээлтэй байх тал дээр анхаарахгvй байгаа нь сэтгэл эмзэглvvлсэн эмзэг сэдэв болоод байна.

Монгол улсын vндсэн хуулиар газар бол бvх ард тvмний ємч хэмээн заасан байдаг гэтэл манай тєрийн эрхэнд авлига хээл хахууль, луйвраар гарсан хэдэн олигархууд олборлох лиценз нэрээр ард тvмнийхээ ємчийг харийн цагаачид болон монголоо алдсан, хvнээ байсан хэдэн шуналтай бизнесмений гарт атгуулаад ард тvмнээ дарамталж, доромжилж, хордуулж байгааг хараад суухад хэцvv байна. Газар шорооныхоо тєлєє цогтой, зоригтой тэмцэж байгаа аавын хvv ээжийн охидыг дэмжихээс єєр арга алга. Ард тvмний оршихуйн баталгаа, ємч хєрєнгє болох газар нутаг тvvний хэвлий дэх баялгийг хууль бусаар сэндийлж хvн, мал хордуулж амьдрахад бэрх болоод байгаа нэгэн жишээг энд єгvvлье.

Архангай аймгийн Єндєр Улаан сумын нутаг дэвсгэр ураны ихээхэн нєєцтэй бєгєєд тус сумын нутаг дэвсгэрт 60 гаруй хувь нь харин vлдсэн 40 хувь нь Жаргалант, Тариат суманд 20, 20-н хувиараа байгаа юм байна. Одоогийн «Мєнх майнинг» хэмээх нэртэй компани 2009 оноос эхлэн Архангай аймгийн Єндєр-Улаан сумын нутаг, Шаргачин гэдэг газарт ураны хайгуул хийж эхэлжээ. Энэ нь 2003 онд олгогдсон 59.53 тоот лицензvvдийн эрхийн дагуу явагдаж буй ажил гэнэ. Уг нь 2007 онд Єндєр-Улаан сумын ИТХ-аар тус газрын эргэн тойрон дахь 18 мянган га талбайг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргасан аж.Гэтэл 2009 онд тvvний компани техник хэрэгслээ авч ирээд єрємдлєг хийж эхэлжээ.

Шаргачин голын эх орчимд 27 га талбайг хамгаалалтад авч, эргээс нь 1-2 метр хvрэхгvй газарт єрємдлєг хийх болсон байна.Vvнээс vvдэн Шаргачины хєндийгєєр урсдаг байсан Номгон, Хатавчийн гол ширгэж, Шаргачин гол тасалдан, єнєє маргаашгvй ширгэхэд ойрхон болсон байна. Хамаг гол нь ширгэж буйд харууссан малчид арга буюу тус компанийхантай уулзахаар очсон ч компанийн хамгаалалтын албаны залуус зодож, ойролцоо сумын цагдаа нарыг дуудаж, баривчлуулсан хэрэг нэг бус удаа гарчээ.Тэр бvv хэл хамгаалалтын албаныхан зарим хєгшин хєвєє хvмvvсийг дарамталж “Хонь єгєхгvй бол аймгийн тєвєєс цагдаа дуудаж ачуулна” гэж сvрдvvлээд хонь авч байсан тохиолдол 40 гаруй бий гэнэ. Мєн малчдын баталж буйгаар тус компани татвараас зугтах зорилгоор байнга нэрээ сольдог гэнэ. 2009 онд анх vйл ажиллагаа явуулахаар ирэхдээ «УРГ» компани гэх нэрээр хайгуул хийж байсан бол 2010 онд «Нуклеар Энержи Монголиа» нэрээр хайгуул, хийсэн харин одоо «Мєнх майнинг» гэдэг нэртэй болжээ. Хайгуул ерєнхийдєє дуусч, олборлох ажил ирэх жилээс эхэлж магадгvй бєгєєд олборлолт явуулж эхэлбэл тус суманд хvн, мал амьдрах аргагvй болно.

Мєн ураны бохирдолтой ус ундны ус руу нь цутгаж байгаагаас Єндєр-Улаан сумын иргэдийн биеэр юм туурч, нэг нvдтэй хурга, таван хєлтэй тугал, мєн хоёр толгойтой найман хєлтэй тугал гарсан тохиолдол ч байна. Цємийн энергийн газрын мэргэжилтнvvд єнгєрсєн жил Шаргачин голын эрэг орчимд цацрагийн тархалт ямар байгаа талаар шинжилгээ хийжээ. Шинжилгээний цацрагийн бохирдол 0.06-0.10 хувьтай /Цацрагийн хэмжээ 0.10 хувьтай байвал аюултай тvвшинд хvрсэн гэж vздэг/ гарсан байна. Шинжилгээний хариу бодитой гарсан гэдэгт итгээгvй иргэд дахин єєр байгууллагаар шинжилгээ хийлгэхэд цацрагийн бохирдол 0.28-0.45 хувьтай гарчээ.


Гэтэл Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Эрдэнэ-Очир «Мєнх майнинг» компанийн хайгуулын vйл ажиллагаанд нь саад болохгvй байхыг Єндєр-Улаан сумын Засаг дарга Н.Тvвшинжаргалд vvрэгджээ. Vvнээс vvдэн малчид «Єндєр-Улааны гурван гол» нэртэй ТББ байгуулсан байна. Тэд уг олборлох ажиллагааг зогсоох хvртлээ тэмцэнэ гэдгээ хэлж байна.
Хэдийгээр энэ нь хайгуулын vйл ажиллагаа хэдий ч монгол улсын хэд хэдэн хуулийг зєрчсєн луйвар, авилга хээл хахуулийн шинжтэй хэрэг болж байна. Энэ vйл ажиллагаанд оролцсон албаны хvмvvс болон тус нутгаас сонгогдсон УИХ-ын гишvvд энэ хууль бус ажилд хяналт тавихгvй, ард тvмнийхээ тєлєє дорвитойхон ажил хийхгvй байна.

Мєн тус ТББ нь сумынхаа иргэдээс хайгуулын vйл ажиллгааны эсрэг 4000 гаруй хvний гарын vсгийг цуглуулж тэмцэж байгаа бєгєєд цаашид ч маш єргєн хvрээтэй хатуухан тэмцэх юм байна. Ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын эсрэг хайгуулын лиценз єгсєн албан тушаалтан, эрх мэдэлтнvvдээс Уранаа ухаж эрх мэдэлтэй, ямбатай, мєнгєтэй болох уу, Улс ардаа хордуулж хvн амаа цєєлєх vv гэсэн асуултыг асууя? Энэ бол ард тvмний хувь заяа, vндэсний аюулгvй байдалтай холбоотой учир энэ асуудлыг яаралтай цэгцлэхийг холбогдох албаны хvмvvсээс ард тvмэн нэхэл хатуутай шаардаж байгааг дуулгая.


No comments:

Post a Comment