2011/04/19

Хариуцлагаас бултах эрхгvй хамтарсан Засгийн газар


Манай улсад хууль гууль болж байгаа олон жишээний хамгийн тод томруун нь сонгууль, тvvнийг тойрсон маргаан хамтарсан засгийн газрын асуудал юм. Мєн дээр нь хvний амь нас, авлига хээл хахууль хvнд суртал, тєрийн албыг ашиглаж мєнгє угаах гээд ер нь манайд хуулиа дагаж мєрдєх хvн тун цєєхєн.
УИХ-ын хавар намрын, чуулган болохоор єч тєчнєєн хууль vйлдвэрлэгдэж, шинэчлэгдэх юм гэтэл бодит амьдрал дээр хууль бол гууль л болж байна. Хууль хэрэгжлээ гэхэд жирийн ард иргэдэд маш хvндээр харин том дарга сайд нарт хєнгєн єнгєрдєг тийм зvй тогтолтой болчихоод байгаа.

2008 оны сонгуулийн vр дvнгээр бий болсон хамтарсан засгийн газрыг хvн бvр л vндсэн хуулиа зєрчсєн стандарт бус засгийн газар хэмээн ярьдаг ер нь ч тйим. Харин 2004 оны сонгуулийн vр дvнгээр бий болсон хамтарсан засгийн газар бол єєр хэрэг тэд бол сєрєг хvчний тэнцвэртэй байсан тийм болохоор хамтарсан нь хууль ёсных байсан.  
Єнєєдрийн энэ стандарт бус хамтарсан засгийн газрын хариуцлагаас бултах гээд байгаа нэг хардлага бол саяхан намуудын дарга нар уулзаад сонгуулиар мєнгє амлах­гvй хэмээн тохирлоо гэсэн явдал болоод байна. 

Мєн хариуцлагаас бултах єєр томоохон шалтгаанууд нь гэвэл  Оюу толгойн ашиггvй гэрээ байгуулахын тєлєє, амласан 1.5 сая тєгрєгийг єгєхгvйн тулд, Таван толгойг буруу шийдэхийн тулд олонхи болсон атлаа хийсэн хэргээ саармагжуулахын тулд хамтарсан Засгийн газар байгуулсан хэмээн зарим нэг хvмvvс таамаглаж байна нийгэм ч ер нь тийм хандлагатай байна.
Оросын зvйр цэцэн vгэнд “Уул дvлж, дvлж байгаад хулгана тєрvvлэв” гэдэг шиг хээл хахууль, ядуурал, ажил­гvйд­лийг яах вэ, ашигт малтмалыг ард тvмэндээ яаж ашигтай зохицуулах вэ гэдгээ яриагvй байж, сонгуулиар мєнгє амлахгvй гэж тохирч байгаа нь зvй бус vйлдэл болоод байна.
Уг нь эхлээд амласнаа єгчихєєд дараа нь иймэрхvv бичиг цаас vйлдсэн бол гэсэн хvмvvсийн дургvйцэл ч нийгэмд бий болоод байна.

Ямарч байсан стандарт бус засгийн газар ард тvмэндээ амласнаа биелvvлж иргэн бvртээ 1.5 сая тєгрєгєє єгєх нь гарцаагvй бєгєєд хариуцлагаас бултаж эрхгvй юм. Уул нь аливаа тєрд хvчтэйхэн сєрєг хvчин байх ёстой гэтэл манай нєхдvvд хууль бусаар нийлж нэгдэж байгаад ард тvмнийхээ ємч болох газар шороогоо хямд vнээр зарж хувааж идэж байгаа нь эргээд ард тvмнийхээ дэмжлэгийг авах эрхгvй болж байгаа юм.
Тэгэхээр хамтарсан засгийн газар амлалтаа биелvvлж ард тvмнийхээ амьдралыг сайжруулах тал дээр шаргуу ажиллах хэрэгтэй байна.  

No comments:

Post a Comment