2011/02/28

Хар алтаа чулуу болгох ирээдvй байна


Сvvлийн vед дэлхийн эрчим хvчний нєєцийн асуудал хурцаар яригдаж, хийн болон нефтийн нєєц ихтэй газруудад сєргєлдєєн их гарсаар байна. Нефть хийн нєєц багассаар байна. Харин нvvрсний нийт нєєц нефть болон хийн нєєцийг нийлvvлснээс тав дахин их байна. 

Сvvлийн жилvvдэд манай улсад нvvрс олборлолт єсч, 25 сая тоонд хvрээд байна. Манай улс 160 гаруй тэрбум тонн нvvрсний нєєцтэй бєгєєд одоогоор батлагдсан нь 15 тэрбум тонн бєгєєд 90 хувь нь хvрэн, 10-15 хувь нь коксжих нvvрс юм байна. Нvvрсийг дагаад олон эрдэс бодис бий нvvрсний уурхайд ямар ямар элементvvд байдаг уу гэхээр алт, мєнгє, зэс, єнгєт болон хар металлууд, газрын ховор элемент, барилгын материал зэрэг олон ашигт малтмалууд байдаг юм байна. 

Ер нь нvvрснээс 250-300 нэр тєрлийн бvтээгдэхvvн гаргаж болдог гэж vздэг. Эдгээр дагалдагч эрдсvvдийн хэмжээ нь vйлдвэрлэлийн ач холбогдолтой байхыг vгvйсгэхгvй. Тиймээс манай улс судалгаагаа сайн хийж єргєжvvлэн олон тєрлийн бvтээгдэхvvн гаргаж аван амьдралд нэвтрvvлэн гадагш гаргах нь чухал юм.
Ер нь энэ их нvvрсээ єєрсдєє тvvхийгээр тvлж хордохгvйгээр боловсруулах арга, судалгаа, шинжилгээ, лабортори, vйлдвэрлэлийн орчин нєхцєлийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тэгж гэмээнэ манай хар алтны єєрийн vнэлгээ нь хэд дахин єсєх боломж бий болно. Хамгийн наад зах нь тvvхий нvvрсээ боловсруулаад экспортолох хэрэгтэй. Тvvнчлэн жил ирэх тусам дэлхийн нvvрсний хэрэглээ 7-8 хувиар єсч байгаа бєгєєд ойрын арван жил гэхэд Азийн нvvрсний импорт 30 хувиар єсєх судалгаа бий аж. Ингэснээр жилд 850 сая тонноор єсєх хандлагатай юм байна. Тэгэхээр манай улсын нvvрс яах аргагvй vнэд хvрнэ. Манай улсын хувьд єнгєрсєн жил 25 сая тонн нvvрс олборлож, 20 саяыг нь экспортолжээ. Ойрын vед 40-60 сая тонныг гадагшаа гаргана гэсэн тооцоотой байгаа аж.

Тvvхий нvvрсийг бид нэг тонныг нь 50-60 ам.доллараар экспортолж байгаа. Харин угаасан нvvрсний тонн тутам нь 100 ам.долларт хvрч буй учраас бидэнд нvvрсээ боловсруулж гаргах нь ашигтай болно. Єєрєєр хэлбэл угаасан нvvрсээ хоёр дахин єсгєнє гэсэн vг. Юутай ч улсын тєсвийн нийт орлогын 8,8 хувийг бvрдvvлж зэсийг ардаа орхисон хар алтыг хэрхэн vнэтэй тvvхий эд болгон хувиргах нь бидний гарт байна.
Мєн дэлхийн томоохон гvрнvvд нvvрснээс ус тєрєгчийг гарган авах технологийг ашиглаж байна. Манайх ч vvнийг ашиглаж амьдралд хэрэгжvvлмээр байна. Олон улсын эрдэмтдийн vзэж байгаагаар 2025 он гэхэд нvvрсийг шууд бус метан хий болгон шатаах цэвэр технологит  шилжинэ. 2025 оноос Нvvрс-Генераторын хий-метан-ус тєрєгч-цахилгаан эрчим хvч гэсэн нvvрсний дээд зэргийн цэвэр технологийн vед шилжиж эхэлнэ. Энэ vед агаарт хаягдах хvлэмжийн хийн хэмжээ тэглэх юм. 

Гэхдээ vvнийг бид тєрєєс сайтар дэмжин энэ хугацааг наашлуулах боломж байгаа. Жил болгон хотын агаарын бохирдлыг бууруулах гээд байгаа єч тєчнєєн тэрбум тєгрєгєє ийм эрдэм шинжилгээний салбарт зарцуулж гадны томоохон байгууллагуудтай нягт хамтран ажиллаж нааштай vр дvнд хvрч болно шvv дээ. Манайх шиг нvvрсний нєєц ихтэй улс ойрын хугацаанд хямд vнээр экспортолж байхаар холыг харж хоёрыг сэтгэж хар алтаа чулуу болгох ирээдvй харагдаж байгааг бодох хэрэгтэй.

Бид боловсруулалт хийгээд ядаж 50 нэр тєрлийн бvтээгдэхvvн гаргаж, мєн ус тєрєгчийг гарган авах технологийг ашиглаж чадвал єнєєгийн 50-60 доллар байтугай хэд дахин єсгєж хар алтаа жинхэнэ чулуу болгох ирээдvй байна.  Манайд нєєц нь ч байна чанар нь сайн гэдгийг хэрэглэгч гvрнvvд ч хэлж, баталсаар байна.

2011/02/25

Yрд эх орон ижий хоёр харам...












 
Эхийнхээ хэвлийд хvмvvн буй болмуй
Эх орныхоо хэвлийд ижий, хvv хоёр хvмvvн болмуй
Ижийнхээ уургийг хєхєж, євєрт нь єссєн хvv
Эх орныхоо элгийг дэвтээдэг жамтай гэнэм
Ижий аавдаа эрхэлсээр, хvнийг хайрлах сэтгэлгvй болсон хvн
Эх  орныхоо ивээл хишгийг vздэггvй жамтай гэнэм

Эх орон, ижий хоёр минь
Элэг нэгтэй, цохилох ганцхан зvрхтэй 
Эвийлэх ижийтэй, хамгаалах эх оронтой хvмvvн
Элэг бvтэн оршин амьдарнам

Эх орноо санасан аавын хvvгийн нулимс
Аадрын дуслаар нутгийнхаа зvг рашаан болон шvршинэ
Ижийгээ санасан бvсгvйн дуу
Шувуудын жиргээ, євсний намиа дамжин эх орондоо ирнэ
Харийн нутагт vхэхийн цагт хvмvvн чиний цус
Газрын хэвлийгээр эх орон луугаа нэвчин нэвчин урсана

Эх орон, ижий хоёр минь
Элэг нэгтэй, цохилох ганцхан зvрхтэй 
Эвийлэх ижийтэй, хамгаалах эх оронтой хvмvvн
Элэг бvтэн оршин амьдарнам

Євгєн жигvvртэн бусдын нутагт vvрээ засдаггvй шиг
Євгєдийн минь ариун сvнс эх орныхоо голомтыг эргэдэг учиртай
Эхийнхээ хэвлийд зарагдсан унага нутгаа санадаг шиг
Энэ биеийн минь сэтгэл, зvрх эх оронтойгоо vvрд оршино
Эх орноосоо мордсон хvмvvнийг ижий аавынх нь єгсєн
Нутгийн чулуу дагуулаад ирдэгийм эх орон минь ээ

Эх орон, ижий хоёр минь
Элэг нэгтэй, цохилох ганцхан зvрхтэй 
Эвийлэх ижийтэй, хамгаалах эх оронтой хvмvvн
Элэг бvтэн оршин амьдарнам

Эх орны минь тусгаар тогтнол
Ижий хvv хоёрын элэг, зvрхэн дээр ээнэгшин оршино
Эх орны минь тусгаар тогтнол
Эгэлхэн нутгийн минь нvдэн дээр гялалзан оршино
Эх орны минь тусгаар тогтнол
Монгол хvмvvний дотоод ертєнцєд нууцлагдан оршино.


Эх орончдын өдөрт зориуллаа
Миний монголын ард тvмэн ИХ МОНГОЛЫН ИХ СУУ ЗАЛИАР сэрэх болтугай 

Гал...











Тэнгэр зvгт
Тэнхээ мэдэн ноцох
Их ухаан
Биетэй болоод биегvй
Хорвоод анх ирэхдээ
Хvмvн болоогvй их шаналан
Амьдралын шаргал даваанд
Алдаа онооны дэнсэнд
Тэмцэж яваа их зєн.
Сэтгэлтэй болоод сэтгэлгvй
Ертєнцийн их гунигийг
Хайраар тvшсэн бадамлянхуа
Ерєєлийн цагаан буянаар
Биеэ ариусгасан vнэртэн
Зvрхэн сvмдээ бурхан залсан
Замбуулингийн голомтыг
Биедээ шингээсэн шvтээн
Бие сэтгэлийнхээ эрчим хvчинд
Буурал хорвоотой тєрж, єтлєх
Бурхан илгээсэн бурхан
Тэнгэр зvгт
Тэнхээ мэдэн ноцох
Их ухаан гал !!!

Нутгаа санаад...















Борхон зvрх минь хааяа хааяахан
Бодлын хээтэй нутгийнхаа зvгт
Булиглан догдлон яараад л байх чинь ээ
Буурал бууралхан хэдэн толгод минь
Бойтгон хонхтой муу хvvгээ дуудаа юм байлгvй дээ
Аргагvй дээ би тэднийхээ
Ар єврийнх нь шороог мєлхєн, хєлхєж
Амталж єссєн болохоороо
Хvй дарсан хэдэн чулуугаа
Хормой бэлээр нь єрж єссєн болохоороо
Тєєрєг тавилангийн эрхээр
Хvмvvн заяаг эцэслэхийн цагт
Таныхаа нємєрт нойрсох болохоороо
Буурал нутгийнхаа
Бурхан суудалтай уулсыг
Саналгvй л яахав дээ.

Нутаг амьтай хэн бvхэнд зориулав.

Э.Тєвшинжаргал: Залуучуудын боловсролд чиглэсэн vйл ажиллагааг тvлхvv зохион байгуулах нь зvйтэй


Энэ удаагийн “Амар байна уу” ярилцлагын булангаар  Баянгол дvvргийн 20-хорооны иргэн МАН-ын залуу гишvvн Э.Тєвшинжаргалтай хєєрєлдлєє. Тэрээр ХААИС-ын ЭЗБС-ийн 4-р ангид амжилттай сайн суралцаж байгаа нийгийн идэвхитэй оюутнуудын нэг юм. 


-Анх хэзээ МАН-ын гишvvн болсон бэ? Намд элсэхэд хэн нэгэн нєлєєлсєн vv? аль эсвэл єєрєє МАН-ын бодлого vйл ажиллагааг дэмжиж байгаа болохоороо элсэв vv?

Анх 2009 оны 05 сарын 17 элссэн манай євєє, аав, ээж бvгд МАН-ыг гишvvд гэхдээ би єєрийхєє саналаар элссэн бодлого, зохион байгуулж байгаа  vйл ажиллагаа зэрэг бvх талаар нь дэмжидэг. Миний бодлоор МАН улс эх орныхоо хєгжилд хэрэгтэй маш олон зvйлийг хийж байгаа тvvнд нь их баярладаг. 

Анх МАН-ын гишvvн болоогvй байсан vе, одоогийн намын гишvvн хоёрын хувьд хэр ялгаа гарсан бэ?

Намд элсээд зохион байгуулж байгаа бvх vйл ажиллагаанд нь оролцож байгаа,  залуучуудад зориулсан арга хэмжээ их зохион байгуулдаг. Анх Дүүргийн НАМЗХолбооноос зохион байгуулсан “Цэцээ гүн-2010” явган аялалд оролцсон мєн зуны 3 удаагийн сургалт, 7 сард Хєвсгєлд болсон залуучуудын чуулга уулзалтанд оролцсон, МАН-ын жилийн ойд зориулсан сагсан бємбєг, гар бємєгийн тэмцээнvvдэд оролцсон. Тэгэхээр миний хувьд ємнєх намд элсээгvй vеийг бодох юм бол боловсрол, урлаг, спорт зэрэг хvний хєгжлийн хувьд хамаагvй єєрчлєлт гарсан /дээшилсэн/ шvv.

МАН-аас залуучуудын хєгжил боловсролд зориулсан ямар арга хэмжээ зохин байгуулж байна?
  
Илтгэх урлаг болон мэтгэлцээний хичээл зааж сертификад олгосон мєн тvvний дараа “Суралцах-хамгаалах” семинар зохион байгуулсан. Ер нь бол бvх талаар нь хєгжvvлэхийг эрхэмлэдэг боловсролоор нь ч тэр урлаг, спортоор нь ч тэр, ийм учраас хvvхэд залуучууд их сонирхож манай намд ихээр элсэж байгаа.
Цаашид намаасаа хvvхэд залуучуудад зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулаасай гэж бодож байна?

Одоо явуулж байгаа vйл ажиллагаагаа илvv єргєжvvлээд хvvхэд залуучуудын боловсролд чиглэсэн vйл ажиллагааг тvлхvv зохион байгуулах нь зvйтэй хэмээн бодож байна. Одоо манай намын оюутны холбооноос 24 их дээд сургуулийн дунд тэмцээн зохион байгуулах гэж байна.

 Залуу хvний хувьд Улс орноо яавал хєгжинє гэж бодож байна?

Одоо явуулж байгаа бодлого vйл ажиллагаагаа илvv нарийн зохион байгуулж ард тvмнийхээ тєлєє vнэнчээр зvтгэвэл улс орон маань хєгжинє байх байх гэж бодож байна.


2011/02/24

А.Даваазориг: Бидний энэ тоглолт Монголын томоохон хєгжмийн бvтээлvvдийг ирээдvйд тvvх болгож vлдээх зорилготой


Энэ удаагийн “Амар байна уу” ярилцлагийн булангаар Морин хуурын чуулгын удирдаач Д.Тvвшинсайхан, продюсер А.Даваазориг нар оролцлоо.


Морин хуурын чуулга энэ удаа Дэлхийн болон Монголын шилдэг киноны Сэтгэлд хоногшсон хєгжмийг гайхамшигт яруу аялгуугаараа Монголын ард тvмний зvрх, сэтгэлд хvргэх уран бvтээлийн vйл ажиллагаар vргэлжилж байна.

Дэлхийн болон Монголын киноны шилдэг хєгжмийг нэг дор сонсох боломжтой "Playing love 2" тоглолт удахгvй болох юм байна. Энэ тоглолтыг зохион байгуулж байгаа Морин хуурын чуулгын удирдаач Д.Тvвшинсайхан, продюсер А.Даваазориг нартай хэдэн хором хєєрєлдлєє.
-Тоглолт яг хэзээ хаана болох вэ? Чухам яагаад Дэлхийн болон Монголын киноны хєгжмийг гэж,  ямар зорилгын vvднээс ингэж сонгох болсон бэ?
-Морин хуурын чуулгын удирдаач Д.Тvвшинсайхан
Єнгєрсєн жилийн “Playing love1” тоглолтын vргэлжлэл болох "Playing love 2" тоглолт маань энэ жил Дэлхийн болон Монголын киноны шилдэг хєгжмєєр vргэлжилж байна. Энэхvv тоглолт 2011 оны 3-р сарын 5.6-нд 16 цагаас Соёлын тєв єргєєнд болно.
Ер нь киноны хєгжим гэдэг маань киног амьдруулж байгаа нэг хэлбэр мєн тухайн хvн кино vзэхэд кинондоо илvv гvн нэвтэрч ойлгох боломжийг єгдгєєрєє vр єгєєжтэй зvйл хэмээн vздэг. Дэлхийн болон Монголын киноны хєгжмийг нэг дор сонгож авсаны учир нь манай киноны хєгжмийн найруулга дэлхийн шилдэг киноны хєгжмєєс дутхааргvй харин ч зарим талаараа илvv гэдгийг харуулах vvднээс ингэж сонгосон юм. Мєн нэг талаараа vзэгчдийн хєгжмийн боловсролыг дээшлvvлэхэд нэмэртэй хэмээн vзэж байгаа.

- Ямар ямар киноны хєгжмvvд тоглогдох вэ? Нйитдээ хэдэн бvтээл байга вэ?
-Морин хуурын чуулгын продюсер А.Даваазориг
Нийтдээ Дэлхийн болон Монголын шилдэг 17 киноны хєгжим тоглогдоно.
Монгол кинонуудаас 
Н.Жанцанноровын "Мандухай сэцэн хатан", "Догшин хутагтын сахиус ", "Би чамд хайртай Анхны хайрын дуу", "Хааны сүүлчийн хатан", "Уулсаа харахад", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Их тэнгэрийн ивээл"
З.Хангалын "Хатанбаатар",
Б.Шаравын  "Мартагдсан дууль", "Сэтгэлийн эгшиг", "Гэгээн алсад одох юмсан" зэрэг киноны хєгжимvvд тоглогдоно.


Харин дэлхийн шилдэг киноны хєгжмєєс 
-"Valse", "Beware of the Car" А.Петров,
-"Москва слезам не верит", "Александра" Ю.Визбора,
-"Butch Cassidy and the Sundance Kid", "South American Getaway",  Burt Bacharach, --"Nuova cinema Paradiso" Ennio Morricone,
-"The last Emperor" Riyuchi Sakamoto,
-"All in", "Just like the first day" Park Yong Ha,
-"Моя любовь на третьем курсе", "Как молоды мы были" А.Пахмутова, 
 -"Playing Love" Ennio Morricone,
-"Pirates of the Caribbean", "He's Pirate" Klaus Badelt, Hans Zimmer зэрэг дэлхийн шилдэг киноны хєгжмvvд тоглогдох болно.

Тоглолтын ерєнхйи ивээн тэтгэгчээр Unitel Premium оролцож байгаа мєн урлагийг дэмжигчТєгєлдєр сан, Голомт банк, Гангар инвест, мэдээллийн ивээн тэтгэгчээр Olloo.mn зэрэг байгууллагууд ажиллаж байна.

- Гол онцлог юу вэ?
Хєтєлбєртєє vзэгчдийн сэтгэлд хоношсон кинонуудын хєгжмийн зохиолуудыг сонгож оруулсан бєгєєд 90 хувь шинээр найруулга хийж  бичигдсэн Ennio Morricone-ны "Playing Love" хэмээх бvтээлээр тоглолтоо нэрлэж байгаа болохоор энэ удаа ч мєн оруулсан байгаа.

Энэ тоглолтоос нарийн ширийн зvйлvvдийг сюрприз болгосон юм их байгаа. Ємнєх тоглолтоос ажиглагдсан юм юу гэхээр тэр болгон киноны хєгжмvvдийг хvмvvс анхаарлаа тєвлєрvvлж сонсдоггvй. Киног хамгийн их амь оруулдаг зvйл нь хєгжим байдаг тийм болохоор vзэгч, сонсогчдын хєгжмийн боловсролыг дээшлvvлэхэд нєлєєлєх байхаа хэмээн бодож байна.

 Манай тоглолтыг vзсэний дараа энэ киног ахин vзье гэсэн хvмvvсийн тоо их байсан.  Манай дээр vеийн буюу социализмын vеийн кинонууд хєгжмийн найруулгын хувьд орчин vеийн кинонуудаас илvv байдаг учир нь тэр vед тєрєєс урлаг соёлыг их харж vзэж байсан мєн тэр vед сайн сайн хєгжмийн зохиолчид тєрєн гарсан vе байсан юм.
Тэр vеийн кинонуудыг сэргээж тоглохгvй бол мартагдах хэмжээнд хvрээд байна. Кино vйлдвэрийн фондноос нот нь хайгаад олдохгvй байх жишээтэй мєн тэднийг шинээр нотыг нь бичиж найруулах зэргээр ажиллаж байна. Бидний энэ бvтээлvvд бизнесийн зориулалттай биш монголын томоохон хєгжмийн бvтээлvvдийг ирээдvйд тvvх болгож vлдээх зорилготой.

-Энэ киноны хєгжмvvдийг ямар шалгуур vзvvлэлтээр сонгов аль эсвэл олон нийтийн саналыг авсан уу?
-Хєгжмийн бvтээл гэдэг маань зохиомж, найруулга зэрэг нь сайн, мууг хэмжих хэмжvvр байдаг мєн тоглоочийнх нь, хєгжимчинийх  ур чадвар зэрэг олон хvчин зvйлvvдийн нєлєєлєл орно. Мєн сонсосон бvтээлvvд маань нийгмийн олон салбарыг хамаарсан хєгжмийн хэл, урлагийн бvтээл юм. Тухайлбал: "Догшин хутагтын сахиус " гэхэд л шашны сэдэвтэй, мєн гадны томоохон бvтээлvvдийг морин хуураар тоглож байна гэдэг маань энэ хєгжим хэр глобалчлагдаж байгааг харуулах нэг нотолгоо юм.

- Морин хуурын чуулга цаашид ямар томоохон арга хэмжээ зохион байгуулахаар тєлєвлєж байна?

Playing Love тоглолт маан нь жил бvрийн хавар тоглогдоно. Морин хуурын чуулга цаашид олон тоглолтуудын хийхээр тєлєвлєєд байгаа 4 сард Кармений Шедринийг ахин сэргээж тоглоно.
Мєн Морин хуурын чуулгын дан хєгжмийн бvтээл, гоцлол хєгжмийн бvтээл гэх мэт олон тоглолтыг хийхээр тєлєвлєж байна.