2011/04/29

Хаврын тэнгэр хуйсганаж, Монгол харчуудын сэтгэл юунд дэнслэв?


Хаврын тэнгэр хартай хэмээн манайхан ярьдаг тэр нь ч vнэн нэг єдєр сайхан дулаан байж байгаад гэнэт нэг єдєр салхи шороо шуурч, тэнгэр газар нийлж бороо, цас ээлжлэн хаяж дєрвєн улирал єнгє єнгєєрєє єнгєрдєг. Тэгсэн хэрнээ хvний сэтгэлийн хєдлєл олон янзаар илэрдэг нь цаг улиралтайгаа салшгvй холбоотой. 

Энэ бvхэнтэй зэрэгцээд монголын ард тvмэнд, монголын улс тєрд олон янзын давалгаа vvсэж байгаа нь ирэх жилийн улс тєрийн их сунгаа ойртсоны шинж юм. Тэдний нэг нь МАХН болон Гал vндэстэн холбоо бусад иргэний хєдєлгєєнvvдийн жагсаал, олигархуудын эсрэг эх орон, шазар шороо, газрын хэвлийн баялгийг ард тvмний сэтгэлд хvрэхээргvй гэрээ хэлэлцээр хийж худалдаж байгааг маш хvчтэй эсэргvvцэж байна.

Тэдний vзэж байгаагаар хяналтгvй УИХ, Засгийн газар Монгол Улсын байгалийг экологийн сvйрэлд хvргэсэн. Улмаар Таван толгой, Оюу толгой болон бусад стратегийн ордуудыг гадныхан худалдсан гэнэ. Тиймээс энэ алдаагаа засч суудлаасаа огцрохыг тєрийн єндєрлєгvvдээс шаардаж албан бичиг хvргvvлэхээ “Гал vндэстэн”-ийнхэн мэдэгдсэн. Бvр тус холбооныхон энэ талаар нотлох баримт цуглуулж Олон улсын шvvхэд хандана гэдгээ ч мэдэгдээд байгаа юм. 

Засгийн газрын мєрийн хєтєлбєрийн биелэлтийг жил жилээр нь харж байхад энэ удаагийнх ч биш, ер нь vе vеийн Засгийн газрууд анх байгуулагдахдаа сэтгэлийн их хєєрєлтэй байдаг, тулгамдсан, овоорсон асуудал болгоныг шийднэ гэж хєтєлбєр гаргадаг юм байна. Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулахдаа мєрийн хєтєлбєртєє 66 асуудал шийднэ гэж гэрээ байгуулсан. Гэрээнд аль аль намын сонгуулийн мєрийн хєтєлбєртєє тусгаж байсан зvйлс, шийдэх ёстой тулгамдсан асуудлыг оруулж хоёр талаасаа гарын vсэг зурсан. Маш тодорхой, тоотой зvйл бий. 

Хялбархан бултах ч юм уу, хийчихсэн гэж єєрийгєє хуурах арга байхгvй. ДНБ-ний хэмжээг тодорхой заачихсан, ДНБ-нд эзлэх тєсвийн хэмжээг 33 хувьд барина. Бvх аймгийг хар замаар холбоно. Тємєр замын хоёр дахь шугамыг нээнэ. Орос-Хятадыг холбосон хурдны замтай болно. Тєрийн бус байгууллагуудад тодорхой эрх мэдэл шилжvvлж єгнє. Мэргэжлийн холбоодыг хууль журамтай болгоно, эрх мэдэл єгнє. Сонгуулийг шударга тогтолцоотой болгоно гэх зэргээр тулгамдсан асуудлуудаа гэрээнд тусгаад тавьчихсан. Тэгээд одоо биелэлтийг нь харж байхад vр дvн нь vнэхээр чамлалттай байна. Vнэнийг хэлэх ёстой. Дvгнэлт  тодорхой гарна.

Биелэлт хангалтгvй гэсэн дvгнэлт гарах нь тодорхой байна. Мєрийн хєтєлбєр хангагдсангvй гэсэн дvр зураг харагдаж байна. Тийм болохоор монголын ард тvмэн сохор дvлий царайлаад сууж яагаад ч болохгvй. Тиймээс дуу хойлой нийлvvлэн тэмцэж байгаа гал цогтой аавын хvvхдvvдийг бид дэмжих хэрэгтэй. Аливаа зvйлд хяналт сєрєг хvчин хэрэгтэй. Тиймээс хууль бус стандарт засгийн газарт хатуухан хяналт тавьж, хариуцлага хvлээлгэх хэрэгтэй гэдгийг дахин дахин сануулах нь зvйтэй. 

Дээрээ суудлаа олохгvй бол доороо гvйдлээ олохгvй гэсэн vг байдаг манай эрх мэдэлтэнгvvд дээр доороо эх орон, газар шороогоо зарж, тєлєвлєсєн ажлаа хийхгvй мєнгєний тєлєє vхэн хатан зvтгэж, нvдээ ухахаас буцахгvй шахам байхад монгол харчууд, ард тvмний сэтгэл хэрхэн тогтвортой байх билээ. Иймд ирэх жилийн их хурлын сунгаах маш бодлоготой хийх хэрэгтэй байна. Гагцхvv ард тvмэн та бидний гарт л эрх мэдэл байх ёстой юмсан.

2011/04/28

Оюутанд єгєх тэтгэлгийг Оюун, сурлагаар нь эрэмбэлэх нь зvйтэй



Манай удирдлагуудын улс тєр дэх нэгэн халдварт євчин бол сонгууль дєхєхєєр л ард тvмэндээ мєнгє амлах байдаг. Тэр олон амлалтуудын нэг нь оюутан бvрд  сард 70 мянган тєгрєг єгнє гэсэн амлалт. Овоо босгоогvй бол шаазгай юун дээр суух билээ гэсэн мэргэн vг байдаг нэгэнт л овоогий нь босгосон юм чинь шаазгайнуудаа шавуулж хишгээ тараахаас єєр арга зам байхгvй.

Мєн эр хvн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг vг ч бий тийм болохоор эр хvний ёс жудгаа  бодсон ч хэлсэн амласнаа биелvvлэх нь гарцаагvй ээ. 

Тиймээс  єнєєдєр УИХ-ын чуулганы хуралдаанаар Дээд боловсролын санхvvжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн тєслийг хэлэлцэж байх шиг байна. Тєсєлд тусгаснаар их, дээд сургуульд суралцаж буй нийт оюутанд 10 сарын турш тус бvр 70 мянган тєгрєгийн тэтгэлэг олгохоор тусгасан юм байна. Ингэснээр нэг оюутан жилдээ 700 мянга орчим тэтгэлгийг авна гэсэн vг юм. Єнєєдрийн байдлаар 111 их, дээд сургуульд 140 мянга орчим оюутан суралцаж буй аж. Энэ тоогоор авч vзэхэд жилдээ улсын тєсвєєс 130 гаруй тэрбум тєгрєг зарцуулах тооцоо байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишvvдийн хувьд Ерєнхийлєгчийн санаачилсан энэхvv хуулийн тєслийг vндсэнд нь дэмжиж байгаа юм байна. Хэдийгээр энэ асуудал оюутан хvнд эцэг эхээсээ амьжиргааны мєнгє, тєгрєг гуйхгvй сайн хэдий  ч хавтгайрсан халамж болох магадлалтай тиймээс оюутнуудыг сурлагаар нь эрэмбэлэх нь зvитэй тэгж гэмээнэ оюутнуудын сургалтын чанар, амьжиргаа гээд олон зvйл дээр хэрэг болох нь гарцаагvй.

 Мєн оюутан залууст зориулсан цагийн ажлыг ихээр гаргаж тэдэнд хєдєлмєрийн амтыг мэдрvvлэхгvй бол тараасан далан мянга нь далайн хєєс шиг л урсаад алга болох нь тодорхой тиймээс бvх зvйлд гараа хєдєлгєж, юм бодуулж тодорхой байгаль, нийгмийн шалгаралд оруулах нь зєв байхаа.
Дээр нь хэдэн зvйл нэмээд хэлэхэд монголын ирээдvй болсон оюутан залуучуудын боловсрол, сэтгэлгээ, бие бялдарын хєгжилд, холбогдох газрууд нэгдсэн нэгэн бодлогоор дорвитойхон томоохон єєрчлєлтvvдийг хийх хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ євєг дээдсээсээ vлдээсэн эх орон, эх хэл монголынхоо баялагт жинхэнэ ёсоор эзэн суух юм. Нэг vгээр хэлбэл нийгмийг цочроож, унтаа байгаа оюутан залуучуудыг сэрээмээр байна.

Уранаа ухаж эрх мэдэлтэй болох уу, Улс ардаа хордуулж хvн амаа цєєлєх vv?



Монгол улс ашигт малтмалын нєєцєєрєє дэлхийд толгой цохиж байна. Зэс, алт, нvvрс, уранаас эхлээд газрын ховор элемент манайд тєрєл бvрээрээ бий. Бид єнєєдєр старатегийн арван таван ордоос дєнгєж хоёр гурвыг нь буюу Эрдэнэтийн Гок, Оюутолгой, Тавантолгой зэргийг л ашиглаж эхлээд байна.Тэдгээр ордуудын нэгэнд зvй ёсоор уран орох нь тодорхой. Манайх ураны нєєцєєрєє дэлхийн хэмжээнд гуравт орж байна гэсэн мэдээлэл ч хэвлэлээр явж байгаа.

Шинэ зуунд ураныг хэн эзэмшиж байна, тvvнд эрх мэдэл байна хэмээн бас их ярьж бичиж байна. Энэ нь ч нэг талаараа vнэний ортой. Дэлхийн хєгжингvй орнууд ураны нєєцийн тєлєє ёстой л байдгаа барж, бvхнээ зориулж байна. Тэдгээр хєгжингvй орнуудын хувьд уран гэдэг стратегийн хамгийн том бvтээгдэхvvн. Эхний ээлжинд зэвсэг хийх, дараагийн ээлжинд эрчим хvч гаргаж авах нь тэдний сонирхол. Нєгєєтэйгvvр дэлхийд ураны нєєцтэй, ураныг ашигладаг, эзэмшдэг орон єєрийн гэсэн хvчирхэг нєлєєтэй байдаг нь бичигдээгvй хууль байдаг. Тийм болохоор Орос, Хятад, Франц, Япон, АНУ зэрэг хvчирхэг гvрнvvд ураны нєєцийг гартаа оруулж, єєр єєрсдийн нєлєєгєє нэмэгдvvлэх сонирхолтой. Тэдний сонирхол сvvлийн жилvvдэд Монгол руу хошуурах болоод байна. Монголын уран Тавантолгой, Оюутолгойгоос дутахааргvй дэлхийн улсуудын анхаарлын тєвд байгаа. Тэр хэрээр хоёр толгойн дараагийн ээлжинд анхаарах ёстой салбар нь гагцхvv уран болон хувираад байна.

Одоогоор манай улсын хэмжээнд 130 гаруй ураны тусгай зєвшєєрєл олгогдсон байдаг аж. Гэхдээ зєвхєн хайгуулын тусгай зєвшєєрєл гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Хоёр жилийн ємнє манай улс ойролцоогоор 60 гаруй мянган тонн ураны нєєцтэй гэх баримт байсан. Єнєєдрийн байдлаар манай улсын батлагдсан ураны нєєц 74 мянган тонн. Цаана нь хайгуулын судалгааны тєвшинд илрээд байгаа 1.4 сая тонн нєєц бий. Энэ хэмжээ цаашдаа єснє. Цаашид улам нэмэгдэх боломжтой гэж албаны хvмvvс, мэргэжилтнvvд хэлж байгаа. Энэ хэмжээний ураны нєєц байхад дэлхийд "толгой цохих" боломжтой. Манайх Ураныг 2012 он гэхэд олборлож, 2013 оноос боловсруулаад экспортлохоор тєлєвлєєд байна гэсэн мэдээлэл байгаа. Vvний дараа нэмvv єртєг шингэсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэх, тvлш гаргаж авах тухай ч ярих юм байна. Манай улсын цємийн энергийн хуулиар ураныг цємийн зэвсэг биш, энхийн зорилгоор ашиглана хэмээн заасан байдаг тийм болохоор манай удирдлагууд энэ тал дээр анхаарч байгаа болов уу. Бид газрын хэвлийн баялгаа ашиглаж болно гагцхvv хэрхэн ард тvмэндээ ашигтай, байгал орчиндоо ээлтэй байх тал дээр анхаарахгvй байгаа нь сэтгэл эмзэглvvлсэн эмзэг сэдэв болоод байна.

Монгол улсын vндсэн хуулиар газар бол бvх ард тvмний ємч хэмээн заасан байдаг гэтэл манай тєрийн эрхэнд авлига хээл хахууль, луйвраар гарсан хэдэн олигархууд олборлох лиценз нэрээр ард тvмнийхээ ємчийг харийн цагаачид болон монголоо алдсан, хvнээ байсан хэдэн шуналтай бизнесмений гарт атгуулаад ард тvмнээ дарамталж, доромжилж, хордуулж байгааг хараад суухад хэцvv байна. Газар шорооныхоо тєлєє цогтой, зоригтой тэмцэж байгаа аавын хvv ээжийн охидыг дэмжихээс єєр арга алга. Ард тvмний оршихуйн баталгаа, ємч хєрєнгє болох газар нутаг тvvний хэвлий дэх баялгийг хууль бусаар сэндийлж хvн, мал хордуулж амьдрахад бэрх болоод байгаа нэгэн жишээг энд єгvvлье.

Архангай аймгийн Єндєр Улаан сумын нутаг дэвсгэр ураны ихээхэн нєєцтэй бєгєєд тус сумын нутаг дэвсгэрт 60 гаруй хувь нь харин vлдсэн 40 хувь нь Жаргалант, Тариат суманд 20, 20-н хувиараа байгаа юм байна. Одоогийн «Мєнх майнинг» хэмээх нэртэй компани 2009 оноос эхлэн Архангай аймгийн Єндєр-Улаан сумын нутаг, Шаргачин гэдэг газарт ураны хайгуул хийж эхэлжээ. Энэ нь 2003 онд олгогдсон 59.53 тоот лицензvvдийн эрхийн дагуу явагдаж буй ажил гэнэ. Уг нь 2007 онд Єндєр-Улаан сумын ИТХ-аар тус газрын эргэн тойрон дахь 18 мянган га талбайг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргасан аж.Гэтэл 2009 онд тvvний компани техник хэрэгслээ авч ирээд єрємдлєг хийж эхэлжээ.

Шаргачин голын эх орчимд 27 га талбайг хамгаалалтад авч, эргээс нь 1-2 метр хvрэхгvй газарт єрємдлєг хийх болсон байна.Vvнээс vvдэн Шаргачины хєндийгєєр урсдаг байсан Номгон, Хатавчийн гол ширгэж, Шаргачин гол тасалдан, єнєє маргаашгvй ширгэхэд ойрхон болсон байна. Хамаг гол нь ширгэж буйд харууссан малчид арга буюу тус компанийхантай уулзахаар очсон ч компанийн хамгаалалтын албаны залуус зодож, ойролцоо сумын цагдаа нарыг дуудаж, баривчлуулсан хэрэг нэг бус удаа гарчээ.Тэр бvv хэл хамгаалалтын албаныхан зарим хєгшин хєвєє хvмvvсийг дарамталж “Хонь єгєхгvй бол аймгийн тєвєєс цагдаа дуудаж ачуулна” гэж сvрдvvлээд хонь авч байсан тохиолдол 40 гаруй бий гэнэ. Мєн малчдын баталж буйгаар тус компани татвараас зугтах зорилгоор байнга нэрээ сольдог гэнэ. 2009 онд анх vйл ажиллагаа явуулахаар ирэхдээ «УРГ» компани гэх нэрээр хайгуул хийж байсан бол 2010 онд «Нуклеар Энержи Монголиа» нэрээр хайгуул, хийсэн харин одоо «Мєнх майнинг» гэдэг нэртэй болжээ. Хайгуул ерєнхийдєє дуусч, олборлох ажил ирэх жилээс эхэлж магадгvй бєгєєд олборлолт явуулж эхэлбэл тус суманд хvн, мал амьдрах аргагvй болно.

Мєн ураны бохирдолтой ус ундны ус руу нь цутгаж байгаагаас Єндєр-Улаан сумын иргэдийн биеэр юм туурч, нэг нvдтэй хурга, таван хєлтэй тугал, мєн хоёр толгойтой найман хєлтэй тугал гарсан тохиолдол ч байна. Цємийн энергийн газрын мэргэжилтнvvд єнгєрсєн жил Шаргачин голын эрэг орчимд цацрагийн тархалт ямар байгаа талаар шинжилгээ хийжээ. Шинжилгээний цацрагийн бохирдол 0.06-0.10 хувьтай /Цацрагийн хэмжээ 0.10 хувьтай байвал аюултай тvвшинд хvрсэн гэж vздэг/ гарсан байна. Шинжилгээний хариу бодитой гарсан гэдэгт итгээгvй иргэд дахин єєр байгууллагаар шинжилгээ хийлгэхэд цацрагийн бохирдол 0.28-0.45 хувьтай гарчээ.


Гэтэл Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Эрдэнэ-Очир «Мєнх майнинг» компанийн хайгуулын vйл ажиллагаанд нь саад болохгvй байхыг Єндєр-Улаан сумын Засаг дарга Н.Тvвшинжаргалд vvрэгджээ. Vvнээс vvдэн малчид «Єндєр-Улааны гурван гол» нэртэй ТББ байгуулсан байна. Тэд уг олборлох ажиллагааг зогсоох хvртлээ тэмцэнэ гэдгээ хэлж байна.
Хэдийгээр энэ нь хайгуулын vйл ажиллагаа хэдий ч монгол улсын хэд хэдэн хуулийг зєрчсєн луйвар, авилга хээл хахуулийн шинжтэй хэрэг болж байна. Энэ vйл ажиллагаанд оролцсон албаны хvмvvс болон тус нутгаас сонгогдсон УИХ-ын гишvvд энэ хууль бус ажилд хяналт тавихгvй, ард тvмнийхээ тєлєє дорвитойхон ажил хийхгvй байна.

Мєн тус ТББ нь сумынхаа иргэдээс хайгуулын vйл ажиллгааны эсрэг 4000 гаруй хvний гарын vсгийг цуглуулж тэмцэж байгаа бєгєєд цаашид ч маш єргєн хvрээтэй хатуухан тэмцэх юм байна. Ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын эсрэг хайгуулын лиценз єгсєн албан тушаалтан, эрх мэдэлтнvvдээс Уранаа ухаж эрх мэдэлтэй, ямбатай, мєнгєтэй болох уу, Улс ардаа хордуулж хvн амаа цєєлєх vv гэсэн асуултыг асууя? Энэ бол ард тvмний хувь заяа, vндэсний аюулгvй байдалтай холбоотой учир энэ асуудлыг яаралтай цэгцлэхийг холбогдох албаны хvмvvсээс ард тvмэн нэхэл хатуутай шаардаж байгааг дуулгая.


2011/04/26

Улс тєрийн намууд бэл бэнчингээр биш билэг оюунаараа єрсєлдєх ёстой


Улс тєрийн нам гэдэг нь хэсэг бvлэг иргэн санаа оноо, хэрэг зориг нэгтэйгээр олон тvмний эрх ашгийн тєлєє, улс эх орноо зєв хєгжлийн замаар хэрхэн хєгжvvлэх талаар нам ярьж сэм хуйвалдахыг хэлдэг. Гэтэл сvvлийн vеийн манай намууд нэгдvгээрт єєрсдийнхєє эрх ашгийн тєлєє дараа нь улс эх орныхоо тєлєє гэсэн зарчмаар л яваад байна. Тэд сонгуулиас сонгуульд оролцохдоо билэг оюунаараа биш бэл бэнчингээрээ сонгууль хийдэг болоод удаж байна. 

Уул нь эх орон, ард тvмнийхээ эрх ашиг, хєгжлийн тєлєє оюун ухаанаа уралдуулах ёстой. Гэтэл УИХ-ын сонгуульд  мєнгєтэй нэг нь л єрсєлдєх эрхтэй, мєн хэн их мєнгє, эд бараа тарааж, мєнгє амлаж, сонгогчдынхоо урдуур хойгуур гvйсэн нь тус сонгуульд ялалт байгуулдаг. Ард тvмэн ч угжны хурга шиг сурчихсан сонгууль дєхєєд ирэхээр хэн надад мєнгє єгнє тvvнд л саналаа єгнє гээд суучихна. Цаана нь улс эх орны эрх ашиг, зєв хєгжилийн тухай бодох хэрэгтэйг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна. Энэ нь юу гэхээр сонгогчид болоод сонгуульд оролцогчийн ёс зvй, боловсрол зэрэг хvчин зvйлvvдэд сонгуулийн хороо маш анхаарах хэрэгтэй.

Жил жилийн сонгуулиар улстєрчдийн бэлэн мєнгєний амлалт хожлоосоо алдаа дагуулж ирсэнийг хэн бvхэн мэднэ. Хэн нь ардчиллын vнэт зvйлийг шингээсэн vйл ажиллагаа хэрэгжvvлэв, хєгжилд нэмэртэй ямар алхам хийв гэсэн vнэлгээ хийх хэрэгтэй байгаа юм. Єнєєдрийн бэлэг сэлт, маргаашийн бэлэн мєнгєний амлалт сонгуулийн гол хэмжvvр болчмхсон яах аргагvй vнэн. АН анх хvvхэд бvрт 10 мянга гэж амлаж байхад нийгэмд итгэж ядсан уур амьсгал анзаарагдаж байлаа. Дараа нь МАХН шинэ тєрсєн хvvхэд бvрд 100 мянга, шинээр гэр бvл болсон залууст 500 мянгыг амлаж бэлэн мєнгєний амлалтыг дэврээсэн.

Хvvхэд бvрд 10 мянга гэсэн амлалт гудамжинд хаясан хvvхдээ буцааж авахад хvргэж, шинэ гэр бvлийн 500 мянга "тохиролцооны" гэр бvлvvдийг vvсгэснээс єєр нааштай vр дvн авчирсан гэж хэлэхэд хэцvv. Єнгєрсєн сонгуулийн хувьд МАХН 1.5 сая, АН нэг сая тєгрєгийг иргэн бvрдээ єгнє гэж амлацгаасан. Уул уурхайн салбарт их мєнгєний чимээ сонсогдож эхэлсэн нь хоёр намыг ийм амлалт єгєхєд хvргэсэн хэрэг.
Алаагvй баавгайн арьсыг арилжаалахын vлгэр болж байх шиг. Амласнаа єгєх гэж улайрсан намуудын бодлого хэрээсээ хэтэрч байна. Оюутнуудын сургалтын тєлбєр, эрvvл мэндийн даатгалаа тєлєхгvй, ажилгvй алхаж байгаа залуусын даатгалын тєлбєр гээд хэрэгтэй гэж хэлэхэд хэцvv зvйлд зарцуулагдаж байгаа эх орны хишиг, эрдэнийн хувь иргэдийн хувьд бэлэнчлэх сэтгэлгээг нь дэвэргэсэн хэрэг болж байна. Мэдээж баялгийнхаа хувиас иргэд хvртэх эрхтэй.

Иргэд нь баялгаасаа хvртсэн улс хєгжиж байгаа жишээ бий. Гэхдээ баялгаа ашиглахаас ємнє биш ашиглаж эхэлснийхээ дараа, уул уурхайн салбараас нь бодитой орлого ороод ирсний дараа єгєєжтэй, vр дvнтэй хуваарилалтаар хvртэж чадвал vр дvн нь гарна. Єєрєєр хэлбэл бодит утгаараа хишиг болж очно гэсэн vг.

Сvvлийн vед МАН, АН-ын зарим гишvvд бэлэн мєнгєний амлалтаас татгалзах талаар хэвлэлvvдээр байр сууриа илэрхийлж эхэлсэн. Бэлэн мєнгє биш, улсаа яаж хєгжvvлэх талаар бодлог гаргаж єрсєлдье гэх яриа шийдвэр гаргах тєвшинд єрнєж эхэлсэн нь сайх хэрэг хэмээ ажиглагчид дvгнэж байна. Саяхан намуудын дарга нар нэгэн санамжид гарын vсэг зурсан нь сонгуулиар бэлэн мєнгє амлахгvй гэсэн явдал байлаа.

Тэд ирэх сонгуулиар бэлэн мєнгє амлахгvй гэж мэдэгдэж байгаа нь зєв алхам. Харин єнгєрсєн сонгуулийн амлалтаа харицлагатайхан єгєх vvрэг хамтарсан засгийн газрын ємнє байгаа гэдгийг ахин сануулъя. Улс тєрийн хамгийн чухал бодлого нь хариуцлага vvргээ ухамсарлаж хэрэгжvvлж байж эрхээ эдлэх ёстой. Тэгэхээр улс эх орон, ард тvмний эрх ашиг тэдний ємнє хvлээсэн vvрэг гэдгийг нэгдvгээрт шvv гэдгийг одоогийн улс тєрчдийн навчин дээр чангаар хэлмээр байна.
Тэд мэдэгдлээ баримт бичгээр баталгаажуулж ирэх сонгуулиар бэлэн мєнгє амлахгvй гэх санамж бичигт бvгд шахуу гарын vсэг зурлаа. МАН-ын дарга С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УНН-ын дарга Б.Батболд, VШН-ын дарга Ц.Цолмон, МСДН-ын дарга А.Ганбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, ЭОН-ын дарга Эрдэнэбат зэрэг намын дарга нар гарын vсэг зурсан нь онцлохоор vйл явдалд багтаж байна.

"Монгол Улсын vндэсний аюулгvй байддыг хангаж, хууль ёсыг дээдлэн сахиж, 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн vед мєнгєний амлалтаар єрсєлдєхгvй байхаа батлан илэрхийлж байна" гэсэн андгай тангараг єргєлєє. Тангарагаа зєрчвєл хvлээх хариуцлага нь тусгагдаагvй нь эргэлзээ тєрvvлж байсан ч бэлэн мєнгє амлахгvй гэж намын дарга нар дуу нийлvvлсэн нь хєгжлийн тєлєє хийж байгаа нааштай алхамын эхлэл болж байна. Тэгэхээр иргэд сонгуулийг мєнгє гэж харахаа болих нь, ирэх онд. Улстєрийн намууд нь бэлэн мєнгє, бэл бэнчин биш хєгжлийн шийдэл, оюун санаагаараа уралдах нь. Vvнийг хоёр гараа єргєн дэмжье.