Єнєєдєр манай банк санхvv, эдийн засгийн салбарт тvvхэн єдєр тохиож байна. Энэ бол Монгол улс анх удаа улс орны хєгжлийн хєдєлгvvр болох Хєгжлийн банк хэмээгчийг байгуулаад тvvнийхээ нээлтийг хийх гэж байна. Олон улсад хєгжлийн банк нэлээд боловсронгуй хєгжиж жинхэнэ утгаараа ажилладаг харин манайд ул сууриа тавиад байна.
Тvvхээс харахад манай улсад Хєгжлийн банкны улбаа байдаг тухайлбал дундад зуун цаашлаад Чингис хааны vед ч энэхvv зvйл байсан. Гэхдээ харин тухайн цаг vе, нєхцєл байдалдаа таарсан бодлоготой байснаараа онцлог юм. Харин єнєєдєр бидний нєхцєл байдал єєр болсон Монгол Улс хєгжлийн шинэ гараан дээр ирээд байна. Гадаад ертєнцєд ч єєрєєр vнэлэгдэх болсон.
Євєг дээдэс минь бидэнд энэ дэлхийгээс сорчлоод vлдээсэн гэмээр газар нутаг, баялаг заяасан. Харин бид газар доорхи баялагтаа тулгуурлан уул уурхайн салбараа хєгжvvлж, тvvнийг дагасан их бvтээн байгуулалтыг цаг алдалгvй єрнvvлэн зєв хєгжих ёстой. Иймийн тулд тєр засгийн зvгээс шийдвэртэй алхмуудыг хийж, хэрэгжvvлж эхлээд байна. Тэдгээр шийдвэрийн нэг нь УИХ-ын єнгєрєгч намрын чуулганаар баталсан Монгол Улсын хєгжлийн банкны тухай хууль байлаа, Харин єнєєдєр хєгжлийн банк хєдєлгvvрээ асааж хєдлєхєд бэлэн болжээ.
Тус хуулиар Хєгжлийн банк тєрийн мэдэлд байх бєгєєд улс орны хєгжлийн томоохон тєсєл, хєтєлбєрийг санхvvжvvлнэ. Арилжааны банкуудын санхvvжvvлж хvчрэхгvй тєсєл, хєтєлбєрvvд энэ банкинд хамаатай учир vйл ажиллагааны хувьд арилжааны олон банктай єрсєлдєхгvй гэсэн vг. Ингэхдээ томоохон тєсєл, хєтєлбєрvvд дэх хувийн хэвшлийнхний оролцоог хаагаагvй гэдгийг хууль тогтоогчид хэлж байгаа. Хєгжлийн банкны тухайн жилд хэрэгжvvлэх тєсєл, хєтєлбєрийн жагсаалтыг УИХ жил бvрийн хаврын чуулганаар батална. Энэ жилийн хувьд Хєгжлийн банкны тухай хуулийг батлахтай хамт тєсєл, хєтєлбєрийн жагсаалтыг хавсаргасан болохоор хийх ажил тодорхой гэсэн vг. Жагсаалтад "Шинэ бvтээн байгуулалт", тємєр замын бодлого, "Сайншандын аж vйлдвэрийн цогцолбор", УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоол буюу эргэн тєлєгдєх нєхцєлєєр баригдах дэд бvтцийн байгууламжуудыг багтаажээ.

Харин Хєгжлийн банкны хєрєнгє хаанаас гарах вэ. Хуульд зааснаар бол банкны єєрийн хєрєнгє улсын тєсєв болон хуульд заасан бусад эх vvсвэрээс бvрдэх аж. Эхний ээлжинд энэ жилийн тєсєвт 16.7 тэрбум тєгрєгийн тєсєв суулгасан. Мєн эдгээр жагсаалтад багтсан тєсєл, хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд шаардлагатай 20 гаруй их наяд тєгрєгєєс энэ онд Хєгжлийн банкны гаргах хэмжээг 1.9 их наяд тєгрєг хэмээн УИХ тогтоосон. Хєгжлийн банкны тухай хууль хэлэлцvvлэх vеэр, магадгvй тvvнээс ч ємнє Хєгжлийн банкны ТУЗ-ийг сонгох шалгаруулалт явагдаж, Солонгосын баг удирдана гэсэн мэдээлэл нэлээд шvvмжлэл дагуулсан билээ. Харин Хєгжлийн банкны цоо шинэ хууль батлагдаж, концепц, vзэл баримтлал нь нэгэнт тодорхой болсон учраас банкны удирдлагыг сонгох шалгаруулалтыг шинээр зарлах аж. Банкны гvйцэтгэх удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу сонгох бєгєєд гvйцэтгэх удирдлагын 50-иас доошгvй хувь нь Монгол Улсын иргэн байх юм.
Харин УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоолд гэхэд л орон нутаг, тойргийн шинж чанартай арга хэмжээ нэлээд байгаа учир сонгууль ойртсон ийм vед Хєгжлийн банк хэн нэг улстєрчийн лобби, сонгуулийн хэрэгсэл, шоу болчих вий гэсэн болгоомжлол, хардлага ч олон нийтийн дунд бий болоод байна.
Банкны бvх vйл ажиллагаа тєрийн болон олон улсын аудитын хяналтын дор явагдана гэж байгаа боловч Єлгий-Улаангом, Тосонцэнгэл-Улаангом, Мєрєн-Улиастай чиглэлийн хатуу хучилттай зам барих гэхчилэн УИХ-ын гишvvдийн нэр хvндийг єргєх зориулалт бvхий аар саархан ажилд банкны хєрєнгє зориулагдаж, тэгсгээд замхрах вий гэсэн болгоомжлолыг буруутгах аргагvй.
Тиймээс хєгжлийн банкийг сонгуулийн шоу, улс тєрчдийн эрх мэдлийн тєлєєх тэмцэлд барьсан зэвсэг биш байгаасай хэмээн хvсч байна. Юутай ч хєгжлийн хєдєлгvvр аслаа хаа хvртэл явахыг та бидний оюун ухаан, хvч хєдєлмєр л мэдэх vлдлээ. Монголын минь ард тvмнийг тэнгэр ивээж, Улс орны хєгжил, хойч ирээдvй, vр хvvхдийнхээ тєлєє хийж байгаа бvхнийг нь ард минь сvvн цагаан сэтгэл ивээх болтугай.

No comments:
Post a Comment