2011/05/10

ХАА-н биржийн хуулийг хурдан батлахгvй бол малчидад хvндрэл vvсэх магадлалтай


Манай улсын хvн амын дийлэнх хувь нь мал маллаж ирсэн малчин удмын хvмvvс одоо ч тэд малынхаа ашиг шимийг хvртэн амьдарч байна. Єнєєдрийн энэ нийгэмд vvссэн нєхцєл байдлаас шалтгаалаад малчин ард тvмэн маань хvндрэл учирч болзошгvй байна. Учир нь ОХУ шатахууны vнээ нэмж нийлvvлэлтээ багасгаснаас хойш манай улсын эдийн засагт инфляци гаарч єргєн хэрэглээний vнэ нэмэгдээд ард тvмний нурууны ачаа хvндрэхэд хvрээд байна. 
Тодруулбал, экспортын хэмжээ єнгєрсєн оны мєн vеэс 27 хувиар єсч, 208.6 сая ам.долларт хvрсэн бол импортын хэмжээ 163 хувиар нэмэгдэж 348.2 сая ам.долларт хvрчээ. Ийнхvv импортын єсєлтийн хурд экспортынхоос хэт их єндєр байсан нь гадаад худалдааг 139 сая ам.долларын алдагдалтай гаргахад нєлєєлсєн байна.

Сvvлийн гурван жилд гадаад худалдааны тэнцэл ашигтай байсан юм. Гадаад худалдаа алдагдалтай гарах нь хэвийн vзэгдэл ч энэ нь удаан vргэлжилбэл эдийн засагт сєрєг нєлєє vзvvлэх эрсдэлтэй. Єєрєєр хэлбэл, бид дотооддоо бараа vйлдвэрлэхгvй, зєвхєн гаднаас худалдаж аваад байна гэсэн vг. Иймээс тєрийн бодлого дотоодын vйлдвэрлэлийг дэмжих, олон тулгуурт эдийн засагтай болоход чиглэгдэх учиртай байна.

Импортын огцом єсєлт уул уурхайн хєрєнгє оруулалттай холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал, томоохон орд газар ашиглалтад орж байгаатай холбоотойгоор шатахуун, хvнд машин механизм, тоног тєхєєрємж, сэлбэг хэрэгслийн импорт ихээхэн єсчээ. Тvvнчлэн, дэлхийн зах зээл дээр газрын тосны vнэ єсч буй нь манайд сєргєєр нєлєєлж эхлээд байна. Тухайлбал, манай нефть бvтээгдэхvvний vнэ нэгдvгээр сард дунджаар 16 хувиар єсч, тонн тутамд 925 ам.доллар болжээ.

Улаанбаатарт инфляци 11, орон нутагт 10.9 хувьтай байгаа нь буурсан vзvvлэлт аж. Хэдийгээр энэ нь эерэг vзvvлэлт ч дэлхийн зах зээл дээр хvнсний бvтээгдэхvvний хомсдлоос vvдэлтэй инфляцийн шуурга дэгдэж буйг мартаж болохгvй. Энэ талаар тєв банкны удирдлагууд манай улсад хvчтэй нєлєєлєхгvй хэмээн vзэж байна. Учир нь гаднаас импортоор авдаг цагаан будаа зэрэг хvнсний хэрэглээ манайд бага тул vvнээс vvдэлтэй инфляцийн дарамт бага байх гэнэ. Харин нефть бvтээгдэхvvний vнийн єсєлт манай улсын инфляцийг хєєрєгдєх эрсдэл єндєр байгааг онцлов.

Ер нь нєхцєл байдлаас харахад инфляци хєєрєгдєх нь тодорхой болоод байгаа бєгєєд хvн амын дийлэх олонх болох малчдын асуудал хvндрэх нь зайлшгvй юм. Малчид маань vр хvvхдээсээ илvv малаа гэдэг хvмvvс учир нь тэд малынхаа ашиг шимээр амьдарлаа залгуулдаг.Иймээс тэдний нийгмийн асуудал хvндхэн байдаг. Малын ашиг шим, ноос ноолуурыг хэдэн ченжvvд vнэ цохин хямдхан авч байгаа тэдэнд vvссэн хvндрэлvvдийн нэг. Манай тєр засгийн удирдлагууд холбогдох яамны хvмvvс энэ байдлыг харж ХАА-н биржийн тухай хууль гээчийг санаачлан намрын чуулганаас эхэлж яригдаад одоо болтол дуусаагvй байна.
Харин єнєєдєр Байгаль орчин, хvнс, хєдєє аж ахуйн байнгын хороогоор Хєдєє аж ахуйн гаралтай бараа, тvvхий эдийн биржийн тухай хуулийн тєсєл, Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зvйн тухай, Газрын тєлбєрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тєслийг хэлэлцэх юм байна. Хууль баталдаг эрхэм нєхдvvдэд хандаж хэлэхэд ХАА-н биржийн хуулиа цаг алдалгvй хурдан батлаачээ цаана чинь малчин ард тvмэн чинь болохгvй байна. Хамаг тvvхий  эдийг нь хятадууд аваад дууслаа. Малчин ардынхаа магнайг хурдан тэнийлгээчээ хэмээн хэлмээр байна.


No comments:

Post a Comment