2011/05/17

Тєрийн алба хувийн алба боллоо таминь ээ


Манайхан сонгууль дєхєхєєр л ард тvмэндээ хачин их хайртай болчихсон та нарынхаа тєлєє ихийг хийнээ энэ тэр гээд ам єчгєє єгч долдигонож гvйгээд байсан нєхдvvд луйвар хийж  байгаад  нэг юм ялалт байгуулна. Тэгээд хэдхэн сарын дараа ард тvмнээ мартаж vvлэн дээр хєвж, тэдний мєнгєєр орд харшаа байгуулж ёстой улсын эзэн хаан болсон мэт тансаглаж торгон дунд хєвж байна. Ард тvмний маань амьдрал хэцvv, дорой байна гэж бодож байгаа сэхээтэй аавын хvvг энэ тєр, тєрийн албанаас хайгаад олоход тун ч хэцvv дээ.
Энэ албан тушаалаа ашиглаад яаж мєнгєтэй баян болох уу гэсэн гарцыг хайсан хvмvvсээр манай тєрийн алба буцалж байна. Тэд баян болж, мєнгє угаах хэд хэдэн аргатай гэж байгаа тэднээс ганц нэгийг нь хэлье. Эхний ээлжинд жишиг тогтсон нэгэн арга бол дээд, дунд, доод гэлтгvй дарга нар дандаа єєрсдийнхєє хvмvvсийг ажилд аван хуучин ажлаа хийж байгаа хvмvvсийг хуу хусан єєрийнхєє багийг бvрдvvлж эхэлдэг. Энэ vйл явцыг олон жишээнээс харж болно Ерєнхийлєгчээс эхлээд бvх л хvмvvс ийм аргаар ажиллаж байна. 

За тэгээд дараагаас нь єєрийнхєє хvмvvсээр дамжуулан улсын мєнгєнєєс яаж сорох уу ямар компани байгуулах уу улсын ямар хєрєнгийн яаж vнэгvй авах уу гээд тєрийн алба хэмээх сайхан нэртэй хєшигний цаана хувийнх нь компанит ажил ундарч єгнє. Єєрийнх нь гээд байгаа хvмvvс голдуу хамаатан садан ах дvv нар, найз нєхдєє болсон болоогvй тэндээ суулгаад авна нєгєєх нь боловсролтой боловсролгvй нь мэдэгдэхгvй хуурамч диплом євєртєлсєн нєхдvvд тєрийн албыг тамын алба болгон хувиргаж байна.
За тэгээд номыг нь vзэж ногоотой шєлийг  нь уугаагvй нєхдvvд ард тvмэндээ vнэн зєв, хурдан шуурхай vйлчилнэ гэж мянгуужингийн vлгэр дээ. Мэдэхгй, чадахгvй, болохгvй гэсэн vгээр ард тvмнээ угтаж уур, уцаар, доромжилол хvнд сурталаар ард тvмнээ vддэг тєрийн алба гэж байна уу. Угтаа бол тэд чинь ард тvмний vйлчлэгч, тэдний ємнє бєхєлзєн хурдан шуурхай vйлчилнэ гэдгээ мэддэггvй юм байхдаа.

Тєрийн албанд шургалж хурдан баяжиж vнэтэй машин хєлєглєж, том хаусанд амьдарч байгаа нєхдvvдийг ард тvмнийг шимэгч хорхой хуулз гэхэд ч багадхаар байна. Энэ жишээ бол олон тєрийн байгууллага дээр амь бєхтэй оршин амьдарсаар байна. Тэдний ганц нэгхэн шижээнээс энд єгvvлмээр санагдлаа. Тухайлбал Хавдар Судлалын Yндэсний тєвийн дарга удирдлагууд єєрийн эрх мэдлээ далайлган эгэл жирийн ажлаа хийж байгаа хvмvvсээ ажлаас нь ямарч шалтгаангvйгээр халж єєрийнхєє хvмvvсийг авч байгааг тєрийн албаны ямар ажил гэх vv. Уул нь бол ийм шалгаантай, тийм vндэслэлээр ажлаас нь чєлєєллєє гээд албан ёсоор хуулиа барьж ажиллах ёстой байтал та нараас ямарч тайлбар энээ тэрээ асуудал байхгvй зvгээр л ажлаа єг хэмээн сvрдvvлэн эгэл жирийн нэгэн хvний ажлын байрыг авлигачид дээрэмдэн авч байна ард тvмэн минь энэ юу гэсэн vг vv?

Бид чинь тєрийн хуультай ард тvмэн биз дээ. Тєр гэдэг vг ард тvмний халаас руу хар гараа шургуулсан хэдэн олигархийг хэлдэггvй юм. Тєр гэдэг бол ард тvмнийг хэлнэ, тєрийн алба бол тэдэнд vнэнч шударага, хурдан шуурхай vйлчлэхийг хэлдэгийг ойгохгvй байгаа нєхдvvдэд ойлгуулах хэрэгтэй байна.Мєн нэгэн жишээг хэлэхгvй єнгєрч чадахгvй байна. Эгэл жирийн ажлаа хийгээд явж байгаа Сvхбаатар дvvргийн 13-р хорооны даргыг ямар ч vндэслэлгvй ажлаас буулгах ажлыг тус хорооны ИТХ-ын тєлєєлєгч гэх нэгэн хvvхэн дээгvvр доогуур гvйж энэ ажлыг амжилттай зохион байгууллаа. Тэр хvvхэн засаг даргынхаа суудалд нєхрийнхєє дvvг суулгаж тєрийн албыг хувийн алба мэт аашилж байна. Тэд бол тєрийн албаар мєнгє угааж байгаа нєхдvvд гэдгийг тус хорооны оршин суугчид хэлж байгааг энд дуулгая. Тэдний хэлснээр засаг даргыг ажлаа єг хэмээн тус дvvргийн нэгэн том дарга сvрдvvлж, тvvний ажлыг хамаатан саднаараа дээрэмдэн авч байна. 

Аргаа барсан тус хорооны дарга эх vрсийн баярыг ард тvмнийхээ дунд єнгєрvvлээд ажлаа єгье гэсэн байна. Иймэрхvv аргаар тєрийн албыг хувийн алба мэт хэн нэгэн дур зоргоороо аашлан ард тvмний сонголтыг уландаа гишгэлэн байгааг юу гэх vv. Ийм аргаар албан тушаалыг олж авч байгаа нєхдvvдэд хандаж хэлэхэд тєрийн хууль гэж байдаг шvv шударга байцгаая гэмээр байна. Дээр нь хэлэхэд, энэ мэт жишээнvvд олон бий тэднийг ард тvмний хянан шалгах хороогоор оруулж Авлигатай тэмцэх газарт шалгуулар хэрэгтэй. Жирийн ард тvмэнд ийм эрх байгаа хэмээн найдаж байна.

No comments:

Post a Comment