Тэнгэрт одод мөргөлдөж
Наран нүдээ аниж,саран тойргоосоо мултарч
Шувууд цөм шавар баримал болж
Уул усны эзэд эн тэнүүгээр хэсүүчилж
Моддын навчис амь орон нисэлдэж
Бурхад буурин дээрээ галзуурч дуулалдаад
Чөтгөр шулмасууд амь орж сэрээд
Хүмүүний ертөнц, араатны ертөнцөд хувираад
Бүх л юм ийм байсан шиг бодогдоод
No comments:
Post a Comment