Дэлхийн зартай алан хядагч ” хэмээн дэлхий нийтэд алдаршсан Алан хядагч “Аль-Каида” бvлгийн толгойлогч, “Осама бен Ладеныг Америкийн тусгай хvчнийхэнд алагджээ. Хаа байгааг нь олон жил эрэн хайсан бен Ладеныг Пакистаны нийслэл Исламабадаас 60 км-ийн зайд орших Абботабад хот дахь харшдаа байхад нь Америкийн нисгэгчгvй онгоцноос пуужингаар харван хєнєєсєн гэх мэдээлэл байгаа ч далайн явган цэргийн тусгай албаныхан нисдэг тэргээр очин алан хядагчийн гэрт нэвтэрч, харилцан буудалцах vед Осама амь vрэгдсэн гэж єєр нэг эх сурвалж дамжуулав. Юутай олон улсыг тvгшээсэн зартай алан хядагч алагдсан нь vнэн болохыг олон эх сурвалж тэмдэглэж байна. АНУ-ын Ерєнхийлєгч Б.Обамагийн мэдэгдлээр энэ vйл явдал Вашингтоны цагаар тавдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шєнє болсон байна.
Осама бен Ладений тухай
/Осама бен Ладен 1957 оны гуравдугаар сарын 10-нд Саудын Арабын Жидде хотод тєржээ. Эцэг эх нь Йеменээс Саудын Арабад цагаачилсан хvмvvс байв. Арван зургаан настайдаа Саудын Арабын нэгэн алан хядах бvлэглэлд элсэж, барилгын магнат эцгийгээ нас барсны дараа их хэмжээний хєрєнгє євлєж авсан байна. Тэрбээр 1979 онд Афганы дайнд оролцож явжээ. Улмаар 1980-аад сvvлчээр “Аль-Кайда” бvлэглэлийг vvсгэн байгуулж, 2001 оны есдvгээр сарын 11-нд АНУ-д болсон алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэж vздэг. Осама бен Ладен анхны эхнэртэйгээ 17 настайдаа гэрлэсэн, хэд хэдэн эхнэртэй, 19 хvvхэдтэй ажээ./
2001 оны есдvгээр сарын 11-нд АНУ-ын Олон улсын худалдааны тєвийн хоёр ихэр цамхгийг дvvрэн зорчигчтой онгоцоор дайран нурааж, Пентагоны байранд довтолсны гэм буруутан нь Осама бен Ладеныг гэдэг. Иймдээ ч зартай алан хядагчийн амь vрэгдсэн тухай дуулсан америкчууд баяр хєєрт умбаж, Вашингтоны иргэд Цагаан ордныг тойрон “АНУ, АНУ” хэмээн уухайлж, улсынхаа далбаагаар даллан, тєрийн дууллаа аялцгаажээ. АНУ-д 2001 оны намар болсон алан хядах vйл явдлаас хойш Осамаг олон ч удаа “vхvvлж, амьдруулсан” юм. “Vхэшгvй Кашей” гэгчээр аль нэгтэйгээс гараад л ирдэг байв. Осама бен Ладены харш бvхэл бvтэн цайз байсан гэж нvдээр харсан хvмvvс єгvvлжээ. Тvvний харш Пакистаны хамгийн алдартай цэргийн академийн байрны ойролцоо байрладаг ажээ. Тvvнтэй хамт хєвгvvдийнх нь нэг, бие хамгаалагч болох єєр бусад хэдэн хvн vрэгдэж хоёр эмэгтэй шархдан Обамагийн хоёр эхнэр, дєрвєн хvvхэд олзлогджээ. Обама хэд хэдэн эхнэр, 19 хvvхэдтэй юм.
Тусгай ажиллагааг Барак Обама єєрєє зайнаас шууд удирдан Пакистаны тусгай албаныхан ч хvч хавсарсан ажээ. Ийнхvv олон жил АНУ-ын удирдагчид хийгээд Осама бен Ладены хооронд vргэлжилсэн дайсагнал дуусав. АНУ-ын Ерєнхийлєгч Ж.Бушийн vеэс эхэлсэн хєєцєлдєєн ийнхvv шувтарч, Обамад Осамаг жагсаалаас гаргах хувь тохиолоо. Осама бен Ладены цогцсыг Америкийн засаг захиргаа тэр даруйд нь мэдэлдээ авчээ. Тvvний vхлийг “Аль-Каида”-д єгсєн шийдвэртэй цохилт, алан хядах vйл ажиллагаатай хийсэн тэмцлийн гурав дахь амжилт” хэмээн гадаад орнуудад vнэлж байна. Афганистанд талибуудтай хийсэн олон улсын эвслийн vйл ажиллагаа, Иракт Садам Хусейний дэглэмийг устгасны дараах гурав дахь амжилт хэмээн Осамагийн vхлийг нэрлэжээ.
Алан хядагчийн амь vрэгдсэн талаар АНУ-ын Ерєнхийлєгч Б.Обама vг хэллээ. Тэрбээр “АНУ-д халдаж гэм зэмгvй энгийн номхон олон мянган эрчvvд, эмэгтэйчvvд, хvvхдийн vхлийн буруутан болсон Осама бен Ладеныг даран сєнєєлєє. Манайд тагнуулын хангалттай хvч бий гэж vзээд долоо хоног гаруйн ємнє би тусгай ажиллагаа явуулах зєвшєєрєл єгсєн юм. Миний удирдлагын дор єнгєрєгч ням гаригт Пакистаны Исламабад хотоос холгvй газар тусгай ажиллагаа явуулж, Америкийн цэргийнхэн зvйрлэшгvй эр зориг гарган бен Ладеныг устгаж, тvvний цогцсыг гартаа орууллаа. АНУ алан хядагчидтай хийх тэмцлээ хэзээ ч мартаж байгаагvй. Есдvгээр сарын 11-нд амь насаа алдагсдын ар гэрийнхэн, тєрєл тєрєгсєдтэй илvv ойр дотно харилцсаар ирсэн. Тэр vе юу болсныг бид дандаа санан дурсдаг ” хэмээн Б.Обама хэлсэн vгэндээ дурджээ. Ерєнхийлєгч Б.Обама алан хядагчидтай хийсэн тэмцэл нь исламын шашинтай хийсэн тэмцэл биш гэдгийг онцолсон байна. “Осама бен Ладен мусульман шашинт олон хvнийг хороосон” гэдгийг хэлсэн vгэндээ дурджээ. Барак Обама Ерєнхийлєгч болсныхоо дараа Бин Ладенийг барих эсвэл алах тушаал єгсєн тухайгаа єєрийн хэлсэн vгэндээ дурдсан байна. Тvvний хэлж буйгаар 2010 оны наймдугаар сард тvvний бvгж байсан байршлыг тогтоосон байна. Улмаар энэ оны гуравдугаар сард тус мэдээлэл нотлогдож, дєрєвдvгээр сарын сvvлээр Бин Ладеныг барих тушаал єгчээ.
АНУ-д 2001 оноос тvvнийг “номер нэг алан хядагчаар” зарласан бєгєєд баривчлахад тусалж мэдээлэл єгсєн хvнд таван сая ам.доллар амласан билээ. Энэ vеэр Осама бин Ладен Афганистанд байсан бєгєєд “Талибан” хєдєлгєєнийхний хvндэт зочинд тооцогдож байсан юм. Харин АНУ-ын Афганистан дахь цэргийн ажиллагаа эхэлсний дараахан Осама бин Ладен нуугджээ. Тэр vеийн Ерєнхийлєгч Жорж Буш “Бин Ладенийг амьд, vхсэн алин боловч гартаа оруулах болно” гэж байв.АНУ-ын Ерєнхийлєгчийн 2004 оны сонгуулийн ємнєхєн Осама бин Ладен видео бичлэгээр дамжуулж 2001 оны алан хядах vйл ажиллагаанд “Аль-Каида” бvлэг шууд хамааралтай байсныг албан ёсоор мэдэгдсэн нь гал дээр тос нэмсэн юм. АНУ-ын Ерєнхийлєгч асан бага Ж.Буш номер нэг алан хядагчийг аюулгvй болгосон америк дайчдад онцгойлон баяр хvргэж “маш чухал ололт амжилт гаргалаа” гэжээ. Есдvгээр сарын 11-ний халдлагын vеэр тєрийн эрх барьж байсан АНУ-ын экс Ерєнхийлєгч бага Жорж Буш Осама бен Ладены vхлийг Америкийн хувьд ялалт хэмээн нэрлэлээ. “Терроризмын эсрэг дайн vргэлжилж байгаа. Гэхдээ єнєєдєр vvнд хэр хугацаа зарцуулах нь чухал биш, шударга ёс дийлдэг гэдгийг Америк харуулж чадлаа” гэж тэрбээр хэлжээ. Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг “Энэ мэдээ есдvгээр сарын 11-нд амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн, тєрєл тєрєгсєдийн сэтгэлийг бага ч болов тайтгаруулах болов уу гэж найдаж байна” гэжээ. Нью-Йорк хотынхон vvнийг арван жил хvлээлээ гэсэн тvvний vг vнэн болохыг хєєрч догдолсон хvмvvсийн цуглаан харуулсан юм.
Бага Ж.Бушийн vед Осама бен Ладеныг АНУ-ын гол дайсан хэмээн зарлаж хаана байгааг нь эрэн хайж устгах зорилт тавьж байсан билээ. Тvvнийг газар сайгvй хайж Афганистан, Пакистан, бvр Арабын орнуудад байгаа гэсэн таамаг дэвшvvлж байв. Монголд хvртэл Осамаг “Баян-Єлгийн алсын суманд айлд бvгж байгаа” гэсэн онигоо гарч байлаа. Дашрамд дурдахад 2003 оны vед гадаадын цэргийн нэгэн нэртэй сэтгvvлд Осама бен Ладеныг дэлхийд Чингис хааны дараа орох цэргийн том зvтгэлтэн, жанжин хэмээн нэрлэж байсан билээ.
Обама бен Ладеныг устгаснаар алан хядагчдын аюул дууслаа гэж vзэж хэрхэвч болохгvй. Толгойлогчоо алдсан “Аль-Каида” бvлгийнхэн ч зvгээр суусангvй. Тэргvvн сонгох ажилдаа яаравчлан орсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Иймд АНУ-ын засаг захиргаанаас иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Аялал жуулчлалаар явах vедээ болгоомжтой байхыг сануулж, алан хядлагын эсрэг ажиллагаатай холбоотойгоор америкчуудыг онилсон халдлага гарч болзошгvй учраас онц шаардлагагvй тохиолдолд гэрээсээ холдохгvй байхыг зєвлєж байгаа аж.
Гадаад орнуудад байгаа ЭСЯ-дынхаа аюулгvй байдалд ч онцлон анхаарч байгаа бєгєєд Москва дахь АНУ-ын ЭСЯ-ыг хvчилсэн хамгаалалтад авчээ. Осамагийн цогцсыг гартаа оруулсан америкчууд тvvнийг аль хэдийнэ далайд оршуулсан тухай СNN мэдээллээ. Шарилыг чандарласан бололтой юм. Газарт оршуулбал тvvнийг хєдєєлvvлсэн газрыг Осамад дургvй хvмvvс ухаж тєнхєхєєс эхлээд “Аль-Каида”-гийхан ч толгойлогчийнхоо цогцсыг авахыг ородох зэрэг элдэв сєрєг гарч болзошгvй хэмээн Америкийн засаг захиргааныхан болгоомжилжээ. Мусальман шашны заншлаар талийгаачийг єєд болсон даруйд шахам нутаглуудаг тул ийнхvv оршуулах ажлыг яаравчлан хийсэн аж.
Осама бен Ладеныг vгvй хийсэн америкчуудад гадаад орны тєр, засгийн тэргvvнvvд баяр хvргэсээр байна. Израилийн Ерєнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-г Осама Бин Ладенийг дарж чадсанд талархал илэрхийлжээ. “Энэ vйл явдал терроризмтай мєр зэрэгцэн тэмцэж буй бvх ардчилсан улс орны хvртэх ёстой шударга ёс, эрх чєлєє, vнэт зvйлсийн ялалт юм” гэж Нетаньяху хэлсэн бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Ерєнхий сайд Дэвид Камерон Осама Бин Ладений vхэл дэлхий дахины олон хvмvvсийн сэтгэл санааг амраах болно гэжээ. “Бин Ладенийг хороож, тvvнийг дэлхий даяар дахин алан хядах vйл ажиллагаа хийж чадахгvй болгосон нь маш том амжилт” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Францын Ерєнхийлєгч Николя Саркози АНУ-ын тэвчээртэй дайчин чанарыг сайшааж “Осама бин Ладений vхэл терроризмын эсрэг дайны нэгэн чухал vйл явдал боллоо”гэсэн байна.Кенийн удирдагч Раила Одинга “Аль-Каида”-гийн удирдагчийн vхэл арван жилийн ємнє алан хядах vйл ажиллагааны бай болж байсан Кени улсын хувьд сайхан мэдээ юм гэжээ. Тус улсад 2002 оны аравдугаар сард Paradise зочид буудалд болсон дэлбэрэлтийн улмаас 14 хvн амь vрэгдэж 80 гаруй хvн хvнд шархдаж байжээ. Оросын РИА Новости агентлагийн мэдээлснээр Москва хотын цагдаагийн газар АНУ-ын Элчин сайдын яамны байрыг Бен Ладен алагдсантай холбогдуулан хамгаалалтад авснаа зарлажээ.
No comments:
Post a Comment