Єнєєдрийн “Амар байна уу” ярилцлагын буланд Монголын Хvний Хєгжил Бvтээн Байгуулалтыг Дэмжих Тєвийн Тэргvvн дэд захирал Б.Ганзоригийг урьж ярилцсан юм.
Монголын Хvний Хєгжил Бvтээн Байгуулалтыг Дэмжих Тєв анх ямар зорилго бодлоготой байгуулагдсан бэ?
2011 оныг засгийн газраас хvний хєгжил хєдєлмєр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан vvний дагуу санаа оноо, хvсэл зориг нийлсэн залуус Монголын Хvний Хєгжил Бvтээн Байгуулалтыг Дэмжих Тєвийг vvсгэн байгуулсан. Энэ байгууллага маань монгол хvний хєгжил, эх орны бvтээн байгуулалтын тєлєє санаа зорилгоо нэгтгэн єєрсдийн хийж чадах зvйлээрээ нийгэмдээ тус хvргэж ажиллах юм. Цаашдаа бvх аймгуудад салбар нэгжээ байгуулахаар зорьж байна. Орон нутагт хамгийн тvрvvнд Баянхонгор аймагт МХХББДТ-ийн салбарыг байгууллаа. Удахгvй бvх аймгуудад салбар маань байгууллагдана.
Єнєєгийн нийгэмд хэн сайн хєдєлмєрлєж, хэн илvv сэтгэж чадаж байна тэр хvн сайхан амьдарч чадаж байна. Тийм учраас залуучуудад энэ тал хэрхэн тус болох арга замыг хайж байгаа юм. Нэг vгээр хэлбэл монгол хvн монголын баялаг болох ёстой. Харин бид баялагийг хэрхэн бvтээх талаар vеийн нєхдvvдтэйгээ зєвлєлдєн шинэ санал санаачлагуудыг гаргаж тавих юм. Бидний монголыг Хятад, Солонгос ч юм уу гадны хэн нэгэн орж ирээд хєгжvvлэхгvй. Зєвхєн залуус хєгжvvлнэ, монгол хvн л хєгжvvлнэ. Тийм болохоор эхлээд хvнээ хєгжvvлэх бодлого барих ёстой юм байна. Яагаад гэхээр оюуны хєгжил, сэтгэлгээний хєгжил, эрvvл мэндийн хувьд асуудалгvй бие бялдарын хєгжилтэй єєрєєр хэлбэл єв тэгш монголыг бий болох хэрэгтэй.
Манай улсад 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нэлээд олон зvйл дээр єєрчлєлт гарсан ч хvний хєгжлийг дэмжсэн ажил бага хийгдэж vр дvн нь сайн мэдэгдэхгvй байна. Манай улс тєрийн намууд хvн тєвтэй хєгжлийн бодлого хэмээн ярьдаг ч асуудлын гvн рvv орохгvй байгаа нь харамсалтай санагддаг. Улсын маань хvн амын 70 гаруй хувь нь хvvхэд залуус байдаг. Тийм болохоор бидний хийх гэж зориод байгаа ажил тэдэнтэй дотно байж чадах учраас гарцаагvй манай байгууллагын зорилго бодлого биелнэ гэдэгт итгэлтэй байна.
Манай засаг тєрийн эрхэмvvд нийгэмд олон сайхан ажил санаачилж хийж эхлээд байгаа ч нvдэнд харагдаж гарт баригдах vр дvн гэж байх ёстой. Би засаг тєрийнхєє ажлыг шvvмжилж байгаа юм биш шvv. Хамтраад, нэгдээд алсын хараатай бодит ажлыг хиймээр байна. Хvмvvсийн хэлдэгээр цаасан дээр хууль хэрэгждэг харин амьдрал дээр хэрэгждэггvй. Тод жишээ нь бид архины тухай нийтээрээ, нийгэмээрээ яриад, хурал зєвлєгєєн хийгээд, ажил зохион байгуулаад таатай vр дvн гарч ирэхгvй л байгаа биз дээ. Шударга бус байдалтай тэмцлээ, ядууралтай дайн зарлалаа гээд байдаг одоогоор нэг ч эерэг vр дvн байхгvй байгаа биз. Тэгэхээр асуудлыг арай єргєн хvрэээнд хараад єєр єнцєгєєс нь авч vзвэл болоод л явчихна. Тиймээс хамгийн тvрvvнд хvнээ хєгжvvлье, хvнээ сургая, бvх боломжийг хайж олье гэдэг гарц дээр манай залуучууд санаа нэгдсэн.
Хvний хєгжил гэдэг єргєн хvрээтэй ойлголт МХХББДТ аль талыг нь тvлхvv барьж ажиллах вэ. Ер нь байгууллагдсанаасаа хойш ямар ажил хийж амжуулав цаашид юу хийх гэж байна?
Бид эхлээд хvнээ хєгжvvлэх хэрэгтэй юм байна. Тийм учраас хvvхэд залуучуудын оюуны хєгжилд анхаарч ажиллаж байна хvvхэд залуусын маань сэтгэлгээнд єєрчлєлт гарах ёстой тэгвэл аливаа зvйлийг арай єєрєєр илvv єргєн хvрээгээр харах байх. Одоо манай хvvхэд залуус юмыг материаллаг талаас нь их харах болж. Мєнгєтэй, машинтай, байртай байвал болоо гэж боддог залуус олон болсон юм шиг санагддаг. Ингэж бодож болохгvй ээ. Нийгмийн хєгжлийг буруу тийш нь татсан нийгмийн сэтгэлгээг эвдсэн зvйл болоод байгаа юм. Бид євєг дээдсийнхээ соёл, ёс заншлыг хамгаалж хадгалан vлдээж цаашид євлvvлэх мєн тэднийнхээ халуун амь, бvлээн цусаа єргєн байж vлдээсэн газар нутагтаа жинхэнэ эзэн болж суух ёстой. Тэгэхийн тулд залуучууд боловсролтой бvтээлч сэтгэлгээтэй, эх орноо анд нєхдєє, гэр бvл, хамт олноо гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй. Бидний vеийн залууст сэтгэл тутаад байгаа юм шиг санагддаг. Сэтгэлд гал байхад тулгад гал бий гэж vг байдаг биз дээ. Єнєєгийн залуус жинхэнэ утгаар нь оюун сэтгэлгээний дайн хийх хэрэгтэй байна. Хvн бvхэн бусдаасаа суралцдаг тийм л болох хэрэгтэй. Мєрєєдлийн ажил хийдэг биш. Бодит ажил хийдэг болмоор байна. Тэгэхийн тулд залуус нэгдэх хэрэгтэй. Цуглаж ирээд хамт суугаад засаг тєр бодлогийн тvвшинд авч vзэх тийм хvчтэй ажлуудийг хиймээр байна. Харин хэн хэндээ худал хэлэхгvй хууран мэхлэхгvй байж жинхэнэ дуу хоолойгоо хvргэх хэрэгтэй. Монголын хvний хєгжил бvтээн байгуулалтыг дэмжих тєв ямар нэгэн ашиг хараагvй цэвэр бvтээлч залуусын байгууллага. Єнєєдєр энэ байгууллагын залуус улс орон даяар “Оюуны цэнгvvн” vндэсний хєтєлбєрийг хэрэгжvvлж эхлvvллээ. Нээлтийн ажлаа 4 сард хийсэн. Оюуны цэнгvvн хєтєлбєр маань хєдєє орон нутагт энэ сараас хэрэгжинэ. Залуучууд маань орон нутагт ажиллахаар хувиараа гаргаад бэлтгэл ажилдаа орсон байгаа. Бид энэ хєтєлбєр дээр бvх аймгийн засаг дарга, тvvний тамгын газар, УИХ-ын гишvvдтэй хамтарч ажиллана гэж бодож байгаа. Зарим нэгэнд албан болон албан бусаар саналаа хvргvvлсэн байгаа. Бид ингэж л нэгдэж нийлж ажлыг хийх хэрэгтэй байна. Залуучууд маань монгол орныг тойроод ирсэний дараа єнєєгийн залуусын дунд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх гарц олдоно гэдэгт итгэж байгаа. Дараа нь орон нутгаас олж ирсэн залуусын асуудлыг засаг тєрийн эрхэмvvдэд хvргэж тєрийн бодлого шийдвэрт тусгуулах ажлыг хийнэ гэж бодож байна.
Єнєєдєр тєв суурингаас алслагдсан сум суурин газрын хvvхэд залуучуудад єєрсдийг нь хєгжvvлэх ажил vнэхээр хийгдэхгvй байна. Манай залуучуудын энэ ажил монгол орны хєдєєд амьдарч байгаа хvvхэд залууст хvрч vр дvнгээ єгнє гэдэгт итгэлтэй байна. Хєдєєгийн залуус мэдээлэлээр vнэхээр тутмаг байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд 2-3 мянган хvн амтай сумын сургуулийн номын сангийн фондонд 80-90 оны ном байдаг. Сvvлийн vеийн шинэ ном, сонин сэтгvvлvvд єдрийн од шиг ховор гэхэд болно. Тийм болохоор манай залуус Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа тухайн орон нутгийн иргэдээс чин сэтгэлийн номын хандив яагаад гуйж болохгvй гэж нэг vеээ бодвол залуус ном уншдаг болж тэр хэрээрээ зах зээл нь бий болсон байна. Улаанбаатар номын дэлгvvрvvд олон бий болсон байна. Тэдэнтэй яагаад хамтарч ажиллаж болохгvй гэж хєдєєгийн сургуулийн номын сангийн эрхлэгчийг, номын дэлгvvрийн эзэнтэй холбож єгье л дєє. Бидэнд бодит ажил хэрэгтэй байна. Єнєєдрийн та бидний амьдарч байгаа нийгэм биднийс бодит vр дvнг шаардаж байна.
Нэг жилийн дараа сонгууль болно. Сонгууль дєхєхєєр л учир нь олдохгvй ТББ-ууд байгууллагдаж шоу хийдэг жишиг монголд бий болсон. Бvгд л нэг компанийн захирал юм уу улс тєрчийн халаасанд багтдаг. Танайх арай энэ замаар явах юм биш биз?
Монголын хvний хєгжил бvтээн байгуулалтыг дэмжих тєв бизнесийн байгууллага биш болохоор ямар нэгэн эрх ашиг хараагvй, ямар нэгэн намд vйлчлээгvй нийгэмд болохгvй байгаа зvйл дээр залуучууд санаа оноо нэгтэй ухаалгаар нэгдэж байгаа vйл явц юм. Харин бид бусад залуучуудын байгууллагынхаа vйл ажиллагааг vгvйсгээгvй хамтраад нийгэмд хэрэгтэй дорвитойхон ажлуудыг хийе гэсэн байр суурьтай байна. Энд дашрамд МЗХ, МОХ, намуудын дэргэдэх оюутан залуусын холбоодын удирдлагуудтай хамтраад телевизийн ярилцлагад оролцохыг уриалж байна. Бидэнд, нийгэмд ямар асуудал тулгараад байгаа талаар нэг сайхан ярих хэрэгтэй байна. Монголын хvний хєгжил, бvтээн байгуулалтыг дэмжих тєвєєс энэ сард мянган шилдэг залуугийн уулзалт, чуулганыг зохион байгуулна. Эндээс тодорхой хэмжээний санал санаачлага гарах байх хэмээн найдаж байна. Энэ чуулганд хичээл сурлагадаа сайн оюутан залуус мєн компаниудын менежерvvд, vйл ажиллагаа эрхэлж байгаа захиралууд, сэтгvvлчид гээд нийгмийхээ тvvчээ болоод явж байгаа хооронд холбож єгч байгаа олон салбарын мэргэжилийн залуусыг энэ арга хэмжээнд оролцуулая гэж байгаа юм. Энэ ажлаа засаг тєрийн ивээлд хийх бодолтой байна шийдвэр гаргаж ажиллаж байгаа эрхэм ах эгч нар маань дэмжих байх гэдэгт итгэж байна. Мянган залуусын уулзалт чуулганыг хийчихээд манай залуус орон нутгаар явах ажилдаа орно.
Зарим хэвлэлээр танай байгууллагын ард улс тєрч, томоохон бизнэсмен байгаа хэмээн бичсэн байна лээ. Тухайлбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг байгаа гээд…?
Хvмvvс хардах эрхтэй хардаж болно гэхдээ бодож хардах хэрэгтэй. Монголын хvний хєгжил бvтээн байгуулалтыг дэмжих тєв бол залуусын байгууллага, залуусын санал санаачлагаар л байгуулагдсан. Улс эх орны ирээдvй болсон хvvхэд залуус, нийгэмдээ vйлчлэх учиртай. Нэгд бид бусдын хийх ажлыг булаацалдахгvй, хоёрт бидний ард ямар нэгэн улс тєрийн хvчин, бизнесмен байхгvй. Сонгууль дєхєхєєр ТББ-ууд борооны дараах мєєг шиг олшироод энэ тэнд янз бvрийн шоу цэнгvvн хийж болсон болоогvй хvнийг баахан мєнгєєр єргємжилдєг нь vнэн. Монголын хvний хєгжил бvтээн байгуулалтыг дэмжих тєв тийм замаар явахгvй ээ. Энэ байгууллага бол цэвэр залуусын хєгжлийн тєлєє олон салбарын хvмvvстэй хамтарч ажиллана. Сонгуульд нам улс тєрийн хvчин болоод нэр дэвшигчийн тєлєє ажиллахгvй ээ. Сонгууль, нам, улс тєр гурав бидний бодлогод нийцэхгvй. Харин улс нийгэмдээ хийх ёстой юм хийчихсэн тийм хvмvvстэй хамтарч ажиллана. Ажил хийж сурсан гал дундуур явж vзсэн хvн л хvнд, байгууллагад зєвлєж чаддаг. Тийм болохоор манай байгууллага тийм хvмvvстэй нээлттэй. Хийж бvтээж байгаа залуустаа ч нээлттэй байнга хамтарч ажиллах болно. Одоо болж байгаа юмыг дандаа улс тєрийн єнцгєєр хараад хэрэггvй болов уу. Магадгvй манай залуучуудад Н.Энбаяр гуай зєвлєж хамтарч ажиллаж болно биз дээ эрх ашиг ярихгvйгээр яагаад болохгvй гэж, МАН-ын дарга С.Батболд зєвлєж, хамтарч ажиллаж болно биз дээ яагаад болохгvй гэж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг зєвлєж ажиллаж болно биз дээ болохгvй гэж хэлэхгvй байх. Манайхан байнга хардаж сэрдсэн єнцгєєс нь хараад байх хэрэггvй бидний ард ямар ч улс тєрийн нам, улс тєр байхгvй. Харин хийж бvтээж гэсэн чин сэтгэлтэй олон зуун залуучууд байгаа. Манай улсад арван мянга гаруй ТББ, холбоод байдаг юм билээ. Энэ байгууллагууд дундаас хийж байгаа ажлаараа яаж гарч ирэх ёстой юм тvvнийнхээ тєлєє Монголын Хvний Хєгжил Бvтээн Байгуулалтыг дэмжих тєвийн залуус явж байгаа энэ.
Ярилцсанд баярлалаа
No comments:
Post a Comment