Yрд эх орон ижий хоёр харам...
Эхийнхээ хэвлийд хvмvvн буй болмуй
Эх орныхоо хэвлийд ижий, хvv хоёр хvмvvн болмуй
Ижийнхээ уургийг хөхөж, өвөрт нь өссөн хvv
Эх орныхоо элгийг дэвтээдэг жамтай гэнэм
Ижий аавдаа эрхэлсээр, хvнийг хайрлах сэтгэлгvй болсон хvн
Эх орныхоо ивээл хишгийг vздэггvй жамтай гэнэм
Эх орон, ижий хоёр минь
Элэг нэгтэй, цохилох ганцхан зvрхтэй
Эвийлэх ижийтэй, хамгаалах эх оронтой хvмvvн
Элэг бvтэн оршин амьдарнам
Эх орноо санасан аавын хvvгийн нулимс
Аадрын дуслаар нутгийнхаа зvг рашаан болон шvршинэ
Ижийгээ санасан бvсгvйн дуу
Шувуудын жиргээ, өвсний намиа дамжин эх орондоо ирнэ
Харийн нутагт vхэхийн цагт хvмvvн чиний цус
Газрын хэвлийгээр эх орон луугаа нэвчин нэвчин урсана
Эх орон, ижий хоёр минь
Элэг нэгтэй, цохилох ганцхан зvрхтэй
Эвийлэх ижийтэй, хамгаалах эх оронтой хvмvvн
Элэг бvтэн оршин амьдарнам
Өвгөн жигvvртэн бусдын нутагт vvрээ засдаггvй шиг
Өвгөдийн минь ариун сvнс эх орныхоо голомтыг эргэдэг учиртай
Эхийнхээ хэвлийд зарагдсан унага нутгаа санадаг шиг
Энэ биеийн минь сэтгэл, зvрх эх оронтойгоо vvрд оршино
Эх орноосоо мордсон хvмvvнийг ижий аавынх нь өгсөн
Нутгийн чулуу дагуулаад ирдэгийм эх орон минь ээ
Эх орон, ижий хоёр минь
Элэг нэгтэй, цохилох ганцхан зvрхтэй
Эвийлэх ижийтэй, хамгаалах эх оронтой хvмvvн
Элэг бvтэн оршин амьдарнам
Эх орны минь тусгаар тогтнол
Ижий хvv хоёрын элэг, зvрхэн дээр ээнэгшин оршино
Эх орны минь тусгаар тогтнол
Эгэлхэн нутгийн минь нvдэн дээр гялалзан оршино
Эх орны минь тусгаар тогтнол
Монгол хvмvvний дотоод ертөнцөд нууцлагдан оршино.
Миний монголын ард тvмэн ИХ МОНГОЛЫН ИХ СУУ ЗАЛИАР сэрэх болтугай
No comments:
Post a Comment