2014/03/27

Бороотой өдрийн бодлууд минь...




 










Анхны бороонд бодлоо норгон
Алдуурсан сэтгэлээ татан алхамуй
Энэхэн замбуулинд ирсэн үйлээн гүйцээх л гэж  
Эрээн бараантай бүрхэгхэн хорвоог туучна

Эхийнхээ алтан хэвлийгээс яг л энэ
Бороон дуслууд шиг унасан юмсан би
Энэлэнт их газар дэлхий минь
Ширхэгхэн  элс, хэлтэрхий чулуу хэмээн тосон авсансан
Хөх мөнх тэнгэр, лус савдагууд минь
Бурхадаас илгээсэн бороон дусал хэмээн хайрладагсан

Бороон дуслууд минь бодол, сэтгэлийг минь шалба норгооч
Бүдэгхэн холын садангууд минь бүлээн зүрхэнд минь айлчлаач

Анхны бороонд анхныхаа хайртай учирсан
Аминчхан сэтгэлийн үнэнийг сэдрээлээдээ
Ай анхны бороо минь, ай алагхан хорвоо минь
Амьдралын мөн чанарыг ухаарах зурвасхан гүйдлийг
Алагхан зүрхнийхээ гүнд мэдэрлээ
Ай анхны бороо минь, ай алагхан хорвоо минь

Бороон дуслууд минь бодол, сэтгэлийг минь шалба норгооч
Бүдэгхэн холын садангууд минь бүлээн зүрхэнд минь айлчлаач

Улаанбаатар хот. 2014. 03. 27

2014/03/07

"Гал голумта"

Yрд эх орон ижий хоёр харам...

Yрд эх орон ижий хоёр харам...

Эхийнхээ хэвлийд хvмvvн буй болмуй
Эх орныхоо хэвлийд ижий, хvv хоёр хvмvvн болмуй
Ижийнхээ уургийг хөхөж, өвөрт нь өссөн хvv
Эх орныхоо элгийг дэвтээдэг жамтай гэнэм
Ижий аавдаа эрхэлсээр, хvнийг хайрлах сэтгэлгvй болсон хvн
Эх орныхоо ивээл хишгийг vздэггvй жамтай гэнэм

Эх орон, ижий хоёр минь
Элэг нэгтэй, цохилох ганцхан зvрхтэй
Эвийлэх ижийтэй, хамгаалах эх оронтой хvмvvн
Элэг бvтэн оршин амьдарнам

Эх орноо санасан аавын хvvгийн нулимс
Аадрын дуслаар нутгийнхаа зvг рашаан болон шvршинэ
Ижийгээ санасан бvсгvйн дуу
Шувуудын жиргээ, өвсний намиа дамжин эх орондоо ирнэ
Харийн нутагт vхэхийн цагт хvмvvн чиний цус
Газрын хэвлийгээр эх орон луугаа нэвчин нэвчин урсана

Эх орон, ижий хоёр минь
Элэг нэгтэй, цохилох ганцхан зvрхтэй
Эвийлэх ижийтэй, хамгаалах эх оронтой хvмvvн
Элэг бvтэн оршин амьдарнам

Өвгөн жигvvртэн бусдын нутагт vvрээ засдаггvй шиг
Өвгөдийн минь ариун сvнс эх орныхоо голомтыг эргэдэг учиртай
Эхийнхээ хэвлийд зарагдсан унага нутгаа санадаг шиг
Энэ биеийн минь сэтгэл, зvрх эх оронтойгоо vvрд оршино
Эх орноосоо мордсон хvмvvнийг ижий аавынх нь өгсөн
Нутгийн чулуу дагуулаад ирдэгийм эх орон минь ээ

Эх орон, ижий хоёр минь
Элэг нэгтэй, цохилох ганцхан зvрхтэй
Эвийлэх ижийтэй, хамгаалах эх оронтой хvмvvн
Элэг бvтэн оршин амьдарнам

Эх орны минь тусгаар тогтнол
Ижий хvv хоёрын элэг, зvрхэн дээр ээнэгшин оршино
Эх орны минь тусгаар тогтнол
Эгэлхэн нутгийн минь нvдэн дээр гялалзан оршино
Эх орны минь тусгаар тогтнол
Монгол хvмvvний дотоод ертөнцөд нууцлагдан оршино.

Миний монголын ард тvмэн ИХ МОНГОЛЫН ИХ СУУ ЗАЛИАР сэрэх болтугай


2013/01/06

Гал



Тэнгэр зүгт
Тэнхээ мэдэн ноцох
Их ухаан
 






Биетэй болоод биегүй
Хорвоод анх ирэхдээ
Хүмүн болоогүй их шаналан
Амьдралын шаргал даваанд
Алдаа онооны дэнсэнд
Тэмцэж яваа их зөн.
Сэтгэлтэй болоод сэтгэлгүй
Ертөнцийн их гунигийг
Хайраар түшсэн бадамлянхуа
Ерөөлийн цагаан буянаар
Биеэ ариусгасан үнэртэн
Зүрхэн сүмдээ бурхан залсан
Замбуулингийн голомтыг
Биедээ шингээсэн шүтээн
Бие сэтгэлийнхээ эрчим хүчинд
Буурал хорвоотой төрж, өтлөх
Бурхан илгээсэн бурхан
Тэнгэр зүгт
Тэнхээ мэдэн ноцох
Их ухаан гал !!!

2011/12/23

Сүү шингэсэн хайр

 
Сүү үнэртэж хайр ивэлсэн

Сүжгийн гэрэлтэй буурал хорвоо

Санахын тоогоор хүүгээ хүлээсэн

Сэтгэлийн наран ээж минь ээ



Зулайг минь илбэж заяаг нь хурайлсан

Зөнгийн гэгээтэй амьдрал аа

Зүрхэн дотроо хүүгээ хүлээсэн

Замбууд ганцхан бурхан минь ээ



Энгэртээ эрхлүүлж элгээн дэвтээсэн

Элбэрлийн салхитай цагаан уул аа

Эрдэм ухаанаараа хүмүн заяаг минь түшсэн

Энэхэн хорвоогийн шүтээн минь ээ



2007