Тємрийг урагш нь зєєгєєд дуусгачихаж болохгvй гэж судлаачид хэлдэг нь оргvй биш. Учир нь тємєр нvvрс шиг их нєєцтэй биш. Тэгээд vйлдвэржилтэд хэрэгтэй гол металл. Хятад гэхэд дотоодын том зах зээлээ хангах гэж ашигт малтмалынхаа экспорт дээр хяналттай ханддаг улс. ОХУ-ын хувьд ч ялгаагvй. Мєн л алсаа харсан бодлогоор уул уурхайн салбартаа ханддаг.
Ер нь бол нєєц багатай энэ металлаа єєрсдєє хэрэглэх зорилгоор гадагш нь гаргахгvй байх тал дээр бодлого явуулах учиртай. Учир нь бидэнд нvvрс байна.
Зэс байна. Тэгэхээр тємрийн экспорт байсан байгаагvй уул уурхайн салбараас хангалттай мєнгє орж ирж байгаа. Цаашдаа ч орно гэдэг нь тодорхой.
Нєєц бага учир vйлдвэржилт явагдаад ирэхээр нєєц дуусах аюул бий.Тємрийн хувьд Сэлэнгэд хэд, хэдэн орд байдаг аж. Одоо ашиглаж байгаа. Бvгд л хvдрээ Хятад руу зєєж байгаа гэнэ. Говь-Алтайн Таян нуурын тємрийн орд гэхэд ашиглалтаа эхэлчихсэн байгаа. Тємрийн хvдрээ мєн л Хятад руу гаргаж байна. Дорноговь, Архангайд хэд хэдэн орд ашиглаж эхэлсэн бєгєєд мєн л хvдрээ гадагш нь зєєж байна.
Тєрийн зvгээс стратегийн тvvхий эдээ зєв тодорхойлж, хєгжлийн бодлоготойгоо холбох хэрэгтэй гэж салбарынхан хэлдэг. Тэгэхээр энэ бодлогын эхлэл нь тємриин экспортыг хорих байж болох юм. Магадгvй хамгийн зєв эхлэл ч байж мэднэ.
Ер нь гадаадын хєгжилтэй улсууд уул уурхайн салбартаа ийм бодлого барьдаг.
Нєєц нь хангалттай ашигт малтмалаа ашиглаж, нєєц нь бага, ирээдvйд хэрэгтэйг нь нєєцєлдєг. Тодруулж хэлбэл ашигладаггvй. Монгол яагаад тэгж болохгvй гэж. Угаасаа илэрчихсэн хангалттай хэмжээний нvvрс, зэс байна.
Дэлхийн хэмжээнд гэж яригдах энэ нєєцєє ашиглаад vлдсэн алт, тємєр зэрэг алсдаа хэрэг болох металлаа хав дарвал ямар вэ. Дээр нь нэмээд ураныхаа нєєцийг баттай сайн тогтоогоод тодорхой хэмжээтэйг нь тєрийн нарийн бодлого зохицуулалтаар экпортлох зvйтэй.
Ер нь манайх уул уурхай гэлтгvй бусад бvх салбартаа тєрийн хар хайрцагны бодлоготой байх хэрэгтэй байна. уул уурхайн баялгаа улс орондоо ашиггvй єєрийхєє ашгийн тєлєє зєєж байгаа нєхдvvдэд анхаарч энэ тал дээр арга хэмжээ даруй авахгvй бол манайхан хайгуул нэрээр ухаж тєнхєєд гадагш нь зєєгєєд дууслаа. Иймд хайгуул хийж байгаа уул уурхайн компаниудад хатуухан хяналт тавьж зєвшєєрєлгvйгээр олборлолт хийсэн тохиолдолд vйл ажиллагааг нь зогсоох хvртэл арга хэмжээ авах хэрэгтэй.