Үгсийн орны цагаан шуурганаас
Үдийн нар хэвийх цаг дор
Үнэн болоод худал хорвоод
Үйлээн гүйцээх гэж
Тархины ертөнцөд манан хөвнө.
Маргаашийн болоод өнгөрсөн
Цаг хугацаан дахь
Нулимсыг арчих гэж
Цадиг түүхтэй орчлонгийн өвгөн шувуу
Далдын болоод бүрхэг тэнгэрээр нисэлдэнэ
Цав суусан тархинд
Цайрсан бороо цас болон хаялна
Цагаан толгойтой өвгөд минь
Цастын орны хувраг болон дүнгэнэнэ.
2007